Эрүүл мэндийн яам хүнд суртлаараа гурван жил манлайллаа
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хоёр жил дутам иргэдийн дунд судалгаа явуулж, төрийн байгууллагын хүнд суртлын индексийг тодорхойлдог. Тэд 2014 оны судалгааны дүнгээ өчигдөр танилцууллаа.
Судалгааны дүнгээс үзэхэд Эрүүл мэндийн яам судалгаанд оролцогчдын 48.98 хувийн саналаар хүнд суртлаараа тэргүүлсэн бол 25.86 хувийн саналаар Боловсрол шинжлэх ухааны яам удаалжээ. Тэдний араас Хууль зүйн яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам жагссан байна.
3.1 Яамдын хүнд суртлын индекс- 2014
Ийнхүү Эрүүл мэндийн яам нь хүнд суртлаараа гурван жил дараалан нэгдүгээр байрт оржээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яам иргэдэд үйлчлэх, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ биелүүлэхдээ хүнд суртал гаргаж, чирэгдэл учруулдаг гэж иргэд дүгнэсэн байна.
Мөн АТГ-аас Эрүүл мэндийн нэмэлт төлбөрийн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээ авах, мөн авлигын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайлангаа ирүүлэхийг шаардсан ч мөн л хоёр жил хугацаа хоцруулж ирүүлсэн байна.
Түүнчлэн яамны харьяа агентлагуудын дунд судалгаа явуулахад мөн л сум, дүүргийн эмнэлгүүд хүн суртлаараа тэргүүлжээ. Мөн судалгааны байгууллагуудын “Хамгийн сүүлд хэнд авлига өгсөн бэ” гэсэн асуултад “Эмч, эрүүл мэндийн байгууллагад” гэсэн хариулт зонхилж байгааг онцолж байна.
Ийнхүү эрүүл мэндийн салбар хүнд суртлаараа тэргүүлж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эмчилгээ үйлчилгээ авахад цаг алдах наад захын сөрөг үр дагавартай. Гэтэл яамны удирдлагын зүгээс хамгийн их төсөвтэй байх салбар хэмээн үзэж, төсөв хэлэлцэх үеэр салбар хариуцан ажиллаж байсан С.Удвал ам л нээвэл мөнгө ярьдаг.
Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох салбар учраас эрх баригчид ч чамгүй төсөв хуваарилдаг. Гэтэл төсвийн мөнгөний зарцуулалт нэн шаардлагатай бүтээн байгуулалт, багаж тоног төхөөрөмж худалдан авахад хуваарилж байна уу гэвэл учир дутагдалтай.
Өнөөдөр төрөх эмнэлэг дутагдалтай байгаагаас амаржсан эхчүүд эмнэлэгт нэг хоноод л гэртээ гардаг. Гэтэл олон улсын жишгээс харахад 7-10 хоног төрөх эмнэлэгтээ хэвтэж тэнхрээд гардаг байна. Мөн өнөөдөр хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүйгээс өвчтэй хүүхдүүд эмнэлэг бараадсан ч хэвтэх оргүй үүдний угтах өрөөнөөс эхлээд давхруудын коридорт, шапан дээр хэвтэн эмчлүүлж байна.
Энэ дүр зураг байх л ёстой юм шиг, иргэд ч энэ хувь заяатай эвлэрч эмнэлгийн ажилчдын аясаар байна. Гэтэл салбарын сайд нь нэг ч гэсэн эмнэлэг шинээр барих талаар ам нээхгүй атлаа гадна дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн төсвийн мөнгийг үрэгдүүлдэг.
Тухайлбал, хамгийн сүүлд Эрүүл мзндийн довтолгоо гэх сүртэй нэр бүхий аяныг улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Гэтэл дээрх аяны хүрээнд ердөө л даралт үзэх, зөвлөгөө өгөх төдийхнөөр өрнөж байгаа шүү дээ. Ийнхүү энэ сапбарын хүнд суртап жилээс 1 жилд ихэсч, дотроосоо ялзарч байна.
Эрүүл мэндийн салбар хүнд суртал гаргахын цаана авлига, хээл хахууль явж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн ажилтнууд гар хараад сурчихсан. Иргэд ч өвчин зовлонгоосоо сапахын тулд тэдэнд авлига өгөөд заншчихаж.
Магадгүй гар хүндрүүлээгүй бол нөгөө хүнд суртлаа гаргадаг байх л даа. Ийм л жишгээр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, энэ сапбарын хүнд суртлыг бууруулах талаар харин ч аян өрнүүлэх хэрэгтэй юм биш үү.
Хүнд суртал, авлигад идэгдсэн салбарт хэчнээн хөрөнгө оруулалт хийгээд иргэдийн эрүүл мэнд, асаргаа сувилгаанд ахиц гарахгүй шүү дээ. Манай улсад эмийн бодлого алдагдсан. Эмийн үнийн хувьд бизнес болж дэлхийд дээгүүрт орж байгааг судалгааны байгууллагууд онцолж байна.
Учир нь улс оронд хүн амын эрүүл мэндэд нэн шаардлагатай змийн үнэ харьцангуй хямд байдаг аж. Гэтэл манайд захын эмийн сангуудад ороод нэг төрлийн эмийн үнийг судлахад янз бүр байдаг. Тэр байтугай улсын бүртгэлгүй эм худалдаалж, олон нярай хордсон асуудал гарсан. Үүнд, салбар яамны удирдлагад хариуцлага тооцохгүй өнгөрлөө.
Өнөөдөр ГССҮТ, ХӨСҮТ-ийн төсөв тасарч, иргэд өөрсдийнхөө мөнгөөр эм тариагаа авч хэрэглэж байна. Тухайн эмнэлгийн дарга нь “Төсөв тасарсан учраас яаралтай хагалгаа, эмчилгээний үед өвчтөнүүд эм тариагаа өөрсдөө авахаас аргагүй байна. Салбар яамандаа байдал ямар байгааг хэлсэн” гээд ярьж зогсох. Гэтэл “Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Удвал улс төр рүү хэт өнгийгөөд, салбартаа анхаарал хандуулахгүй байна” гэх иргэдийн шүүмжлэл түүнд хүрэхгүй байна.
Тэр байтугай сүүлийн гурван жил тус салбар хүнд суртлаараа манлайлсан судалгаа гарсан талаар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Удвалаас тодруулахад “Өөрсдийнхөө дүгнэлтээр судалгаа гаргаж байна. Үүгээрээ улс төр хийгээд байна” хэмээн өнөөх л улс төрөө яриад салбарын болж бүтэхгүй байгааг хүлээн зөвшөөрөх янзгүй. Сайд нь ийм байр суурьтай байхад хүнд суртал энэ салбарт ноёлох нь аргагүй шүү дээ.
Б.Цэцэг
Эх сурвалж: Монголын үнэн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО