Настай хүнийг дээрэмдсэн охидыг барьжээ

10846338_337600756446503_7122674606865282436_n113244709201412040207

Өнгөрсөн мартын найман буюу 2014 оны 03-р сарын 8-ны Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар СХД-ийн иргэн өндөр настан И-г охидууд дээрэмдсэн тухай мэдээлэл гарж байсан билээ.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн 16-21 насны гурван сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллага уйгагүй эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд олж илрүүлэн, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Тэд зам хөндлөн гаргаж өгөхийг гуйсан өндөр настай И гуайг гарцаар гаргаж өгөөд, дэлгүүрт дагаж орж улмаар их хэмжээний мөнгөтэйг нь мэдээд дэлгүүрээс гарахад нь 900 гаруй мянган төгрөгийг нь дээрэмдээд энэ мөнгөөрөө зугаацсан байна. 16-21 насны эдгээр гурван эмэгтэй нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тус дүүрэгт амьдардаг юм байна.


URL:

Нэр: zochin Огноо: 11 February 2015

ene tenegvvdiin nvvriig nuugad bhda yahaw

Сэтгэгдэл бичих