Нотриатчидын нэг хувийн шимтгэл авдгийг болиулжээ

a26eaa1137ed0f01c6e94a218b633087big

Албан бичиг бүрдүүлэх үед нотариатаар батлуулах шаардлага зайлшгүй гардаг. Нотариатчдын үйлчилгээний үнэлэмжээс шалтгаалан шимтгэл нь харилцан адилгүй байдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Нотариатчдын үйлчилгээ хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн гэж та бүхэн үзжээ. Энэ талаар тодруулаач?
-Нотариатчдын танхимд хийсэн шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсний нэг нь нотариатч хүн хуулиараа тамгаа өөрөө дарж гарын үсэг зурах ёстой. Гэтэл туслахаараа дамжуулж энэ үйлчилгээг иргэдэд хүргэдэг байсан. Энэ бол нотариатч өөрөө эрхээ түдгэлзүүлэх гол үндэслэл. Шалгалтаар дөрвөн нотариатч ийм зөрчилтэй байсныг нотариатчдын танхимд уламжилж хариуцлага тооцуулсан.

-Иргэдийн эд, хөрөнгийг үнэлэх, өвлөх гэрчилгээ шилжүүлэх шимтгэл нь харилцан адилгүй байдаг. Энэ нь хууль ёсных уу?
-Өвлөх гэрчилгээ шилжүүлэх гэдэг нь гэр бүлийн хоёр хүний нэг нь талийгаач болсон тохиолдолд нөгөө хүн нь гэрчилгээг шилжүүлж авдаг. Тухайн нотариатч гэрчилгээг шилжүүлэхдээ үйлчилгээний хөлс гээд нэг хувийн шимтгэл авдаг байсан.

Хороололд хоёр өрөө байр шилжүүлэхээр болсон гэж үзвэл зах зээлийн ханшаар 80 сая төгрөг болно. Үүнээс нэг хувийн татвар гээд 800 мянган төгрөг авдаг. Энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчдөг учир болиулсан. Нотариатаар баталсныхаа төлөө ийм хувь авч байвал иргэд манайд хандаж болно.

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих