Залуучуудын бизнес төв Солонгос дахь “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтран ажиллана

10819023_778669045503840_1281225366_n

Монголын Залуучуудын Холбооны дэргэд бизнес эрхлэгч залууст сургалт зөвлөгөө өгөх, бизнес эрхлэгч залуусыг хөрөнгө оруулагчид болгож шинэ залуусыг нэгтгэх, бизнесийг нь дэмжих, бизнес эрхлэгч залуусыг санхүү, маркетинг, менежмэнт, хүний нөөц, эрх зүйн зөвлөгөө, сургалтаар хангах зорилготой Залуучуудын бизнес төв үүд хаалга нээсэн билээ. Тэгвэл энэ төв нь Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү 2 байгууллага нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, 2 орны бизнес эрхлэгч залуучуудыг туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах аж. Хамтын ажиллагааны гэрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес төвийн захирал М.Эрдэнэжаргал, Солонгос дахь Монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгийн тэргүүн Б. Батгэрэл нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээ зурснаар Монголын бизнес эрхлэгч залуучуудын хувьд БНСУ-ын бизнестэй танилцах, шинэ техник технологиудаас  суралцах, харилцан бизнес айлчлалд хамрагдах боломжууд нээгдэж байна. МЗХ нь 21 аймагт салбар холбоодуудаараа дамжуулан аймаг орон нутагт ажиллаж амьдарч буй бизнес эрхлэгч залуучуудыг хамруулах эхлэл тавигдаж байна.

10822236_778669055503839_5460464_n 10841223_778669058837172_492501599_n 10841573_778669052170506_1009789883_n

 


URL:

Сэтгэгдэл бичих