Барак Обама алдаагаа Тwitter-ээр хүлээн зөвшөөрөв
Twitter дэх микроблогийн хэрэглэгч нартай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама анх удаагаа нээлттэйгээр харилцлаа. Бүтэн цагийн турш Цагаан ордны эзэн тус орны өнцөг булан бүрийн микро блогийн ердийн ашиглагчдын асуултаас 18-ыг сонгон хариулт өгсөн байна. Хариулт авахыг хүсэгчдийн дунд АНУ-ын Конгрессийн бүгд найрамдахчуудын олонхийн лидер байлаа. Ерөнхийлөгчийн захиргаа энэ уулзалтын зорилго нь 2012 оны сонгуулиар хэрэглэх шинэ технологийн туршилт гэдгийг нуухгүй байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрынхны “Барак Обама Афганистанаас эхлээд марихуаныг хуульчлах хүртэл маш өргөн хэмээнд хариулт өгнө” гэсэн мэдэгдлээс ялгаатай нь энэ уулзалт зөвхөн эдийн засагт зориулагдсан байна. Сэдвийг Цагаан ордны эзэн өөрөө сонгон ерөнхийлөгчийн бэлгэдэлтэй индэрт тавьсан лэптопынхоо дэлгэцнээ жагсаасан байлаа. Анхны асуулт нь Төсвийн алдагдлыг багасгахын тулд ямар зардлыг бууруулж, ямрыг нь үлдээх хэрэгтэй вэ?” гэсэн байв.
Уг арга хэмжээнээс өмнө ерөнхийлөгчийн захиргааны ажилтнууд 2012 оны сонгуульд Twitter-ийг өргөн ашиглахаа мэдэгдсэн. “Бид мэдээллийн шинэ эринд орж ирлээ. Хүмүүс мэдээг өмнөх шигээ авахаа больж байна. Аль болох олон хүнтэй харьцах гэвэл уламжлалт хэвлэл мэдээллээр хязгаарлагдах хэрэггүй болж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч Дэн Пфайффер энэ арга хэмжээг эхлэхээс өмнө сэтгүүлчдэд мэдэгдсэн байв.
Сүүлийн хагас жилд Барак Обама ийм маягийн хоёр уулзалтыг сонгогчдодтойгоо хийжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрээр “Google” компанийн зохион байгуулсан уулзалтаар Youtube видео үйлчилгээний сүлжээний хэрэглэгч нарын асуултад хариулсан юм. Мөн нэг ийм уулзалтыг тэрээр дөрөвдүгээр сард Facebookт хийжээ.
Одоо Twitter сүлжээний АНУ-ын ерөнхийлөгчийн хуудас 2,25 сая захиалагчтай. Энэ арга хэмжээний өмнө Radian6 компани 1,2 сая мэдээнд дүн шинжилгээ хийгээд Twitter дэх америкийн хэрэглэгчдийн хамгийн их авч үздэг сэдэв нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал хэмээн тогтоожээ. Үүний зэрэгцээ Цагаан ордон өмнөөс нь цензур тавьсан гэж буруутгахаас зайлсхийхыг хичээсэн. Уг арга хэмжээний модератор нь Twitter-ийн гүйцэтгэх захирал Жек Дорси улс орны найман зовхист байгаа хэдэн арван хэрэглэгчдийн асуудлуудыг шүүлгэсэн. Мөн ерөнхийлөгчийн хуудасны 30 идэвхтэй “захиалагч”-ийг Цагаан ордны Зүүн танхимд урьсан байв.
Холболтын эхнээс ерөнхийлөгч улс орныхоо эдийн засгийг шинэчлэхээр чармайсан ч хэд хэдэн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв. Нью-Гемпширийн хэрэглэгчийн асуудалд тэрээр”Санхүүгийн хямралаас гарахад ийм урт хугацаа зарцуулагдана гэдэгт бэлэн биш байсан” гэж хариулжээ.
Модераторын сонгосон асуултад АНУ-ын Конгрессийн спикер Жон Бейнерийн илгээлт орсон байв. Ерөнхийлөгч хяналтгүй зардал ихээр гаргаж байна хэмээн тэрээр шүүмжлээд шинэ ажлын байр бэлтгэх хөтөлбөр хэрхэн шийдэгдэж буйг тайлагнахыг шаарджээ. Ноён Бейнерийн илгээлт Зүүн танхимд байрлуулсан том дэлгэцнээ тавигдсан байлаа. Тэнд байсан хүмүүс илгээлтэд зөв бичих дүрмийн дөрвөн алдаа байгааг олж харсан байна. “Жон өөрийнхөө зөв бичгийн дүрмийг сайжруулахад ноцтой ажиллах хэрэгтэй болж дээ” хэмээн Барак Обама хэлэв. Гэхдээ ерөнхийлөгч ажлын шинэ байр бий болгох хөтөлбөр өмнөхийн адил ноцтой асуудал хэвээр байна гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр 2007 оны арванхоёрдугаар сард эхэлсэн эдийн засгийн уналтаар найман сая гаруй хүн ажилгүй болжээ. Засаг захиргаа ажилгүйдэлтэй тэмцэж чадаагүй гэнэ. “Бид сард 100-200 мянган ажлын шинэ байр бий болгож байгаа ч тэр нь хангалтгүй байна” хэмээн ерөнхийлөгч онцолсон байна.
URL: