21-хэн настай бүсгүйн үхлээр шоу хийсэн Г.Дагиймаа баригджээ
21 настай найз бүсгүйгээ 48 цаг зодож хөнөөсөн гэх Г.Алтанхүүгийн хэрэг нийгмийг цочроогоод тэгтлээ удаагүй байна. Талийгаач бүсгүй биедээ 46 шарх сорви, зулгаралттай байсан гэдэг ч шүүхийн шинжилгээний дүгнэлт удаа дараа эсрэг гарч байв. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хоёр ч удаа задлан шинжилгээ хийгээд хоёронтоо “гадны нөлөөгүй” хэмээн тогтоож байжээ. Гэтэл шүүхээс Г.Алтанхүүг гэм буруутайг тогтоосон гэж байна.
Тэгвэл шинжилгээний хариуг бусниулагч хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа гэгч байжээ. Тэрбээр шинжилгээний үндэсний төвийн эмч нартай хуйвалдан хуурамч дүгнэлт гаргадаг байсан нь шалгалтын эцэст тогтоогдоод байна.
Г.Дагиймаа нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө төгрөгтэй эрхмүүдийн талд орж шинжилгээний хариуг эргүүлдэг ажээ. Түүний удаа дараагийн үйлдэл энэхүү 21 настай бүсгүйн хэрэг дээр илэрчээ.
Баримт 1: Г.Алтанхүүг найз бүсгүйгээ зодож хөнөөсөн болохыг хөдлөшгүй баримтаар тогтоогоод байхад Г.Дагиймаа эмчийн шүүхийн шинжилгээний хариу няцааж орхижээ. Тэрбээр бүсгүйн шүүх эмнэлгийн шинжилгээний хариуг гаргахдаа “Цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин хоёр дахь удаагийн шинжилгээний хариуд архины гүн хордлогод орсон буюу таван цул эрхтний дутмагшил гэх оношоор амь насаа алдсан гэсэн дүгнэлт гаргажээ.
Баримт 2: “Метрополис” цэнгээний газрын ойролцоо хэсэг залуус зодолдож нэгнээ гэмтээсний дотор нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байжээ. Үүнд «Оюуны ундраа» группийн ерөнхийлөгч С.Отгонбаярын хүү О.Тэнүүн гэгч найзуудынхаа хамт жирийн нэгэн залууг зодож Сэлбийн гүүр давуулан шидсэн байдаг. “Лексус 570” машиных нь толийг хүрмээ өмсөх зуур хөндсөнөөс болж залууг ийнхүү зодсон байдаг.
Энэ хэрэгт Г.Дагиймаа эмч мөн оролцож шинжээчээр ажиллаж байсан эмчийг хууль бусаар өөрөө сольж, гэмтлийн зэрэг тогтоох ажиллагааг удаашруулж гэмт хэрэгтнүүдэд хугацаа хожих боломжийг олгох мэтээр үйлдэл хийж байжээ. Гэмтэл аваагүй О.Тэнүүн гэгчийг гэмтэл авсан болгож, О.Тэнүүнд зодуулсан залууг гэмтэлгүй болгож тогтоож байжээ. Эмч нарын энэхүү үйлдэл дээрх хэрэгт ашиг сонирхолын зөрчилтэй хандсан хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч цаг хугацааны эрхээр шүүхийн шатанд ирээд буцаж байжээ.
Ийнхүү Г.Дагиймаа эмчийн удаа дараагийн үйлдэл илэрч түүнийг бусад эмч нарын хамт шүүгдэгчээр татаад байгаа юм. Мөнгө цагаан нүд улаан гэгчээр бусдын төлөө гэх сэтгэлтэй эмч хүн өргөсөн тангарагаа уландаа дэвсэлж хэн нэгний зовлонг мөнгө болгож харж байгаа нь харамсалтай. Ямартай ч хийсэн үйлдлийнхээ хариуд зохих шийтгэлээ амсах нь цаг хугацааны асуудал болж байна.
Н.Нараа
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хүйтэн сэтгэлтэй авгай вэ бас энэ ялтанхүү нь ямар муухай цараытай юм бэ? 2лаа хөтлөлцөөд шорон руугаа зайлцгаа!
Наад авгайнхаа зургийг тавиачээ
dagiimaa avgai bol unen aimaar avgai jinkhene khuviin sonirkholdoo khotlogdoj ajilladag yagaad ene khuniig bailgad bdag yum bol gej boddog bsan olon khavar negendee bolson bna boljdee
Энэ авгай хичнээн хүнийг шоронд явуулаа бол доо өөрөө үр хүүхэдтэй л хүн байх даа мөнгөний төлөө ингэж хүн чанаргүй байж болохгүй гэдгийг мэддэггүй л авгай байна даа өөрөө энэнийхээ лайг эдлэнэ дээ
Балиар новшийн авгай вэ
Муу мунхаг авгайг цаазал
buruugui bj buruutai bolj ene awgaigaas bolj hohirson zaluusiin yaliin hemjeeg ene awgai deer nemej yaliig ni edluuleh heregtei iim humuus olon bga shu shat shatandaa
Бусад шинжээч эмч нарт сургамж болог бузар авгай далд орвол таарна энэ авгайгаас болж хичнээн хү уйлсан бол