Дуучин Э.Агиймаа шоудахаа больж, уран бүтээлээрээ “бөмбөгдөж” эхлэв үү

20141203075205МУГЖ, дуучин Б.Батчулууны дүүтэй ханилаад удалгүй үрийн зулай үнэрлэсэн Э.Агиймаа уран бүтээлдээ эргэж ирэхдээ нэлээдгүй өөрчлөгджээ. “Хувьсал” продакшны бүтээсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны дууг чадварлаг дуучидтай хамтран дуулсан тэрбээр урлагийн тайзаа ихэд санагалзсан бололтой.

Тус дууг дуулснаас хойш рок попын уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал цөөнгүй ирсэн учраас дуучин бүсгүй маань ийнхүү сэтгэл шулуудсан гэдэг. Тиймдээ ч өнгөрсөн жилийн намраас хойш нэлээд хэдэн хит дууг сонсогч фэнүүддээ хүргээд байгаа билээ.

Нэлээд хэдэн жилийн өмнө Төрийн соёрхолт дуучин Д.Болдын ивээлд багтан, түүний “В” продакшнаар овоглон урлагийн тайзнаа хөл тавьсан Э.Агиймаа богино хугацаанд од болсон нь үнэн. Анхны цомгоо алтны магнат Ц.Мянганбаяраар ивээн тэтгүүлсэн азтай, бас адтай бүсгүй даанч удалгүй бор дарсанд шимтэж, элдэв эрчүүдтэй нэр холбогдон продюссерынхээ чихийг нэлээдгүй халууцуулсан гэдэг юм билээ.

Ямартаа л, архи дарс сөгнөсөн тансаг ширээний ард тамхины утаа суунаглуулан суугаа түүний хөл хүнд үеийн зураг хэвлэлд гарч байхав. Юутай ч, гэр бүлийн амьдрал зохиосноос хойш багагүй томоожсон дуучин Э.Агиймаа шоу цэнгээнээс татгалзан, урьдын нэр хүнд, гоо сайхнаа эргүүлэн олж авсан нь энэ.

Б.Содон

Эх сурвалж: Photonews.mn


URL:

Нэр: B.Sodon Огноо: 4 December 2014

Tamiin togoonii huu Sodon bi tamiin togoond turj ussun bilee

Сэтгэгдэл бичих