Азийн хатан хаан, мисс Г.Оюунгэрэл төрхөмдөө буцжээ
Улс төр, бизнесийн хүрээний бэл нүнжигтэй эрчүүдийн амрагаар тодорч, олон улсын тэмцээнээс “Азийн хатан хаан” өргөмжлөл хүртэж байсан мисс Г.Оюунгэрэл Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан “Big bang” хамтлагийн гишүүд болох GD, TOP нарын хамтарсан ” HIGH HIGH” дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байдаг. Олны анхаарлыг татаж, Ерөнхий сайд С.Баяртай хүртэл нэр холбогдож явсан мисс бүсгүй маань “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахыг амьдралынхаа ханиар сонгосон билээ. “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай залуугаа олноос өмөөрсөн байсан удаатай. Гэвч гурван жил үерхэж, хөөрхөн хүүтэй болж, хамтын амьдралаа зохиосон Г.Оюунгэрэл 6 насаар дүү нөхрөөсөө өрх тусгаарлдах шийдвэр гаргаж төрхөмдөө буцжээ. Хэсэг хугацаанд загварын тайзнаас хөндийрч гэр бүлдээ цаг, заваа зориулсан мисс бүсгүйг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гол буруутан нь Б.Бадрах хэмээн найз нөхөд нь ярьцгааж байна.
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Xogshin erd tsohuili tsohuilj, shin zaluud bas l tsohuilj tsohiulj harijdee