Юмны үнэ нэмэгдсэнд бензин, доллар хоёр буруутай
Сүүлийн үед юмны үнэ өсөж байгааг доллар нэмэгдээд бензиний үнэ өсөөд гэдэгтэй шууд холбодог болж. Сүүний үнэ долоо хоног тутамд нэмэгдэв гэнээ. Яагаад нэмсэнийг нь асуувал бензин нэмэгдээд байна гэсэн гэнэ. Үхэр бензинээр явж, бензин ууж, доллараар хооллодог бол одоо бас яахав гэхсэн. Монголчууд нээрээ нэг туйлширхаараа хэрээс нь хэтрүүлнэ үү л гэхээс дутуудуулна гэж лав байхгүй. Дээрээс нь энэ бүгдийг ард иргэд бид чинь айхтар сайн тэвчиж гүэ мөн хүлцэнгүй ханднаа. Хэзээ үеийн гэрийн хүмүүжил юм бүү мэд. Хэлэх юман дээрээ дуугардаггүй атлаа хэрэггүй зүйл дээр ам нь ч тэр гар нь ч тэр загатнаад зүгээр сууна гэж ёстой нөү шүү дээ.
Хэн нэгний бичсэн жишээг татъя. “Одоогоос 2 жилийн өмнө 6000 төгрөг гэдэг байсан дулаан граш өнөөдрийн байдлаар өдрийн 10,000 төгрөг болох жишээний яагаад ингэж аймар үнээ нэмээд байна аа гэсэн чинь долларын ханш нэмэгдээд бас бензин өсөөд гэжийн тэр байрны доод талын хонгил бензин доллар энэ тэртэй ямар хамаатай юм бүү мэд? Тоо бодож үзэцгээе. Манай байрны доор нийт дөчин машин ордог, өдрийн 10,000 төгрөг гэж бодохоор дөчин машинаас өдөртөө 400,000 төгрөг нэг сард бол 12,000,000 төгрөг, ингээд бодохоор зүгээр сууж байгаад л сардаа ийм хэмжээний мөнгө олчихдог хүн байх жишээний, харин сарын дундаж цалинтай жишээлбэл 800,000 төгрөгийн цалинтай хүн цалингийн 40% буюу 300,000 төгрөгийг грашд өглөө гэж бодоход үлдсэнээр нь яаж амьдрах вэ таминээ энийг бас нэг зохицуулдаг газар байдаг бол хараа хяналтандаа авмаар юм” гэжийн.
Гүэ нээрээ бензин өсч доллар нэмэгдсэн юм чинь сүү талхны үнэ, дулаан гарашийн үнэ ч ялгаагүй нэмэгдэнэ л дээ ямар хамааралтай нь ямар хамаатай юм тэ. Доллар бензин хоёр нэмэгдэж болоод байхад. Эцсийн эцэст юмны үнэ өсөөд байгаа нь доллар, бензин хоёрын түмэн буруу. Доллар, бензиний үнийг хэмжээнд нь бариад байдаггүй төрийн буруу. Өөө энэ чинь нөгөө Quiza ахын буруу гэдэг дууны үг болчихлоо шүү. Quiza ахын дуун дээр зөвшөөрөлгүй хоёр мөр нэмсэн миний буруу.
URL: