АН, МАН-ын зөвшилцөл түр хойшиллоо

АН, МАНМонголын улс төрийн хэмжээнд томоохон байр суурийг эзэлчихсэн АН, МАН хоёр харилцан тохиролцсож засгийн газрыг хамтран байгуулах тухай хэвлэл мэдээллээр шуугиж байсан. Гэвч уг хоёр нам зөвшилцөл дээрээ бас маргаантай байсаар байгаа аж.

Учир нь уг хоёр нам засагт эзлэх байр суур болоод сайд нарын тоон дээр маргаантай байгаа бололтой. АН өмнөх засгийн газрын шийдвэрээ үгүйсгэж 16 биш 19 сайдтай байх талаар асуудал хөндсөн бол МАН өмнөх засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн 16 сайд 13 яам бүр цаашилбал дахин хоёр ч яамыг нэгтгэх саналтай байгаа ажээ. Ингэснээр өнөөгийн эдийн засгийн хүндрэлээс гарана хэмээн үзэж байгаагаа нуугаагүй байна.

Ийнхүү хоёр намын санал зөрснөөс болж хэлэлцээр түр хойшилсон байна.
ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих