Х.Тэмүүжин сайд ноцтой баримт дэлгэлээ
Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дөнгөж сая өөрийн твиттерээр дамжуулан маш ноцтой баримт дэлгэлээ. “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гээд хэд хэдэн гүйлгээний баримтыг хавсаргасан байна. Голомт банкаар шилжүүлсэн тус гүйлгээнүүд нь нэлээд өндөр дүнтэй байгаа ба тодруулбал нэг баримт нь 2 сая ам.доллар, нөгөө хоёр нь тус тусдаа нэг нэг сая ам.долларын орлогын шилжүүлэг байна. 2 сая ам.долларыг шилжүүлсэн баримт нь “Эн Эр Ай” компаниас гэдэг нь тодорхой харагдаж байгаа бөгөөд чухам хэн гэдэг эрх мэдэлтэнд тус мөнгө очсон нь сайтар мэдэгдэхгүй байгаа юм. Ямартаа ч Х.Тэмүүжин сайд ноцтой гэж хэлж болохоор авлигын баримтуудыг дэлгэлээ. Үүнийг хууль хяналтын байгууллага, АТГ-ынхан анхааралдаа авч шалгах биз ээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
БОЛЬЁ ОО