Дуучин Цэлмүүн дуучин Сэрчмаагаас уучлал гуйжээ
Сүүлийн үед залуу дуучид хуучны дууг сэргээн дуулах болсон. Нэг талаар сэтгэлд хоногшсон уран бүтээл шинэ өнгө төрхөөр дахин дуулж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаар зохиогчийн эрхийн асуудал хамгийн түрүүнд яригддаг.
Уран бүтээлчид ч тухайн дууг бүтээсэн уран бүтээлчдээс албан ёсны зөвшөөрөл, эрхийг нь авч дуулах ёстой байдаг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө шинэ клип нь гарсаа “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа, дуучин Ч.Цэлмүүн нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг зөвшөөрөлгүй дуулсан гэнэ.
Энэ тухай дуучин С.Сэрчмаа ”Дуучин Цэлмүүн болон Нэгэн зүгт хамтлагийн Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч дуучинаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхолоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Харин дуучин Ч.Цэлмүүнд энэ дууг хамтран дуулах саналыг анх Заяа тавьсан байна. Тэрээр Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болхоос албаар ингээгvй юм шvv. Би халтуур гэж бодож дуулсангүй ээ. Чиний хоолойд тохирох юм шиг байна. Хамт дуулъя гэсэн саналыг нь хүлээн авсан хэмээн тайлбарласан байна.
URL: