Засгийн газрын бүтцийн асуудал мухардалд орсон уу
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтийг АН, МАН хоёроос томилогдсон “Зөвшилцлийн ажлын хэсэг” хуралдаж тогтоох гэж их л асуудалтай байна.
“Зөвшилцлийн ажлын хэсэг”-т АН-аас фракц болгоны төлөөлөл болсон УИХ-ын гишүүд орсон бол МАН-ын зүгээс өмнө нь УИХ, ЗГ-ын бүх түвшинд ажиллаж үзсэн хашир туршлагатай хүмүүсээ оруулжээ. Гэвч зөвшилцөл одоог хүртэл амжилтанд хүрээгүй байгаа бөгөөд өчигдөр оройны байдлаар МАН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “АН сайдын тоогоо нэмнэ, бид нэмэхгүй гд мухардах нь. Ийм баньдийн зөвшилцөл гж юу байсын гээд би хаяад гарлаа. Хямрал болж бгааз дээ энчодоо” хэмээн бухимдлаа ил тод бичсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “за даа зовшилцол мухардах тал руугаа явж бна.АНсайд яам нэмэх гээд л МАН сайд яам нэмэхгуй гээд л” хэмээн мөн өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Үүнээс үзвэл ойрын хугацаанд Засгийн газрын бүтцийг УИХ-д өргөн барих нь хэцүү болж байгаа бөгөөд үүнээс өмнө Ерөнхийлөгчтэй мөн зөвшилцөх учиртай. Хуулиар олгогдсон хугацаа 12 сарын 5-ны өдөр дуусгавар болно.
URL: