Ерөнхий сайдын бүгдтэй хамтрах санал хүргүүлсэн нь одоо өөрт нь чөдөр тушаа болж байна

180829154636193808b011Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт багаа бүрдүүлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Тэрбээр энэ баасан гаригт багтааж УИХ-ын даргад танхимын бүтцээ өргөн барьсан байх ёстой. Гэтэл зөвшилцлийн ажлын хэсгүүд тохиролцож чадахгүй байгаа сураг дуулдав. АН-ынхан МАН-ыг засагт хамтрах санал тавихдаа анх таван суудалд амалсан бололтой. Харин одоо сайдын суудлыг дөрөв болгон бууруулсан нь МАН-ынхныг гэдийхэд хүргэжээ. Эрх баригчид парламентад суудалтай бүх намуудад бялуу хүртээх зорилготой байгаа. Тиймээс ч МАН-ын нэг суудлыг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд шилжүүлэх санал тавьсан гэнэ. Харин энэ нь МАН-ынхныг гэдийхэд хүргэж, өнөө маргаашгүй өргөн баригдах ёстой бүтцийн асуудал гацаанд оржээ.

Бүтцийн хувьд яригдаж буй бас нэг асуудал бол Ерөнхий сайд яамдыг буцаан салгаж, бүтцээ нэмэгдүүлэх сураг байна. Учир нь МАН-ынханд амалсан яамдаа өгөхөөр МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийнхэн  хоосон хоцрох гээд байгаа учраас шинээр байгуулж, амыг нь таглах ч шуум байна. Парламентад суудалтай бүх намуудтай зөвшилцөж, бүгдэд нь хамтрах санал хүргүүлсэн нь Ерөнхий сайдад одоо чөдөр тушаа болж эхлэв бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих