Бүсгүйчүүдэд: Өглөө нүүрээ хялбархан бөгөөд хээнцэр будъя гэвэл
Охид бүсгүйчүүд болгон өглөөний нүүр будалтандаа их хугацаа зарцуулж чаддаггүй. Зарим нь ажил, сургууль руугаа яарч байхад, зарим нь онгоцондоо амжиж суух хэрэгтэй байдаг. Тэд өглөө ихэвчлэн өөрийн мэдэлгүй багагүй хугацаагаа нүүр будалтанд биш гэрийн жижиг сажиг зүйлд зарцуулахыг илүүд үзэж өөртөө анхаарал тавихыг мартчихдаг юм. Хэрэв сэтгэл гаргаж чадвал таньд нүүрээ будахад 10-15 минут л хангалттай. Хамгийн гол нь шаардлагатай арга мэхийг дэс дарааллаар нь хийж заншаарай.
Нэгдүгээр зөвлөгөө: Шингэн крем нүүрэнд чинь хурдан шингээсэй гэж бодож байвал өдрийн тосоо түрхээд шингэхийг нь таван минут хүлээ. Ингэж таван минут хүлээх зуур өглөөний цайгаа уух, хувцсаа индүүдэх, цүнхээ цэгцлэх зэрэг бусад зүйлийг амжуулах хэрэгтэй. Тэгээд дараагаар нь кремээ түрхэж болно.
Хоёрдугаар зөвлөгөө: Өглөө босмогц косметикийн цуглуулгаа энд тэндээс хайж явахгүйн тулд орой унтахаасаа өмнө бэлдэж тавьж байх хэрэгтэй. Маргааш нь өмсөх хувцасандаа тохируулж нүдний тенээ сонгоорой. Ингэж бүх зүйлээ цэгцтэй бэлдэж тавьснаар та хугацаагаа хэмнэх болно шүү.
Гуравдугаар зөвлөгөө: Хэрэв заримдаа ажлаасаа хоцрох гээд яарч байвал таньд ердөө л өө сэвгүй арьс, өтгөн сормуус, гялалзуулагчтай уруулын будаг гурав оновчтой сонголт байх болно. Энэ төрлийн энгийн нүүр будалт таны нүүр царайг сэргэг бөгөөд цэгцтэй харагдуулна. Нүүрэндээ шингэн кремээ түрхээд, уруулаа гялалзуулагчтай будагаар өнгөлж, харин сормуусаа өтгөн харагдуулахаар маш сайн будаарай. 3-5 минут байхад болно.
Дөрөвдүгээр зөвлөгөө: Нүдээ эрч хүчгүй, ядаруу харагдуулахгүйг хүсвэл нүднийхээ эргэн тойрныг байнга харандаагаар хүрээлж зурж байгаарай. Гол нь та хугацаагаа хэмнэх гэж байгаа юм чинь харандаагаар хүрээлж зурсан үедээ нүдний тенээр будах шаардлагагүй. Нүдний харцыг улам тодруулахын тулд харандаагаар будсан хэсгээ дээрээс нь багсаар эсвэл хөвөнгөөр тараагаарай.
Тавдугаар зөвлөгөө: Уруулаа будахдаа хугацаа хэмнэхийг хүсвэл зөвхөн уруул өнгөлөгч ашиглаарай. Учир нь уруул өнгөлөгч түрхэхдээ уруулаа хүрээлэх шаардлаагүй шүү дээ. Түүнчлэн өнгөлөгч урууланд тэжээл өгч, таныг энгийн хэрнээ эрхэмсэг харадуулах болно.
Зургадугаар зөвлөгөө: Хэрэв сормуусаа будмааргүй байвал дэрвийлгэгчээр дэрвийлгэхэд л хангалттай. Дэрвийлгэсэн сормууснууд таны нүүр царайг, нүдний харцыг тод харагдуулна.
URL: