Мэргэжлийн хяналтын шалгалтыг зогсоохыг үүрэг болголоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт үүрэг даалгавар өглөө.
Засгийн газар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж байж эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарна. Өнгөрсөн долоо хоногт хувийн хэвшлийнхэнтэй уулзахад бизнес хийх бололцоогоор хангаж, төрийн байгууллагуудын зүгээс ирдэг дарамт шахалтыг багасгах хүсэлт тавьсныг Ерөнхий сайд онцоллоо. Эдийн засгийн хүндрэлээс шалгалт их хийж, торгууль их ногдуулснаар гарахгүй гэдгийг хэлээд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хяналтын шинэ хууль батлагдан гартал хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд руу чиглэсэн хяналт шалгалтаа өнөөдрөөс эхлэн бүрэн зогсоохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхөд үүрэг болголоо. Хяналтын шинэ хууль батлагдан гарснаар эрсдэл дээр суурьласан хяналтын тогтолцоонд шилжих тул мэргэжлийн хяналтын шат шатны байгууллагуудад ажиллаж байгаа байцаагчдаа дахин сургаж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх, зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх ажлуудыг дотооддоо хийж гүйцэтгэхийг мөн үүрэг болголоо.
Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан татварын орлогын төлөвлөгөө тодорхой хэмжээгээр буурна. Үүнийг багасгахын тулд хувийн хэвшлийнхэнд татварын байгууллагын зүгээс янз бүрийн дарамт шахалт очих ёсгүй гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Мөн цахим татвар бүрдүүлэлтийн системд бүрэн шилжиж бүх тайланг цахим хэлбэрээр авч байхыг Татварын ерөнхий Газрын дарга Б. Ариунсанд үүрэг болголоо. Цахим хэлбэрээр авсан тайланг цаасаар дахин авч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байгаа тул энэ байдлыг бүрэн зогсоож, татварын байцаагчдыг их хэмжээний мөнгөөр урамшуулдаг тогтолцоог өөрчлөн шинэчлэх санал боловсруулан Засгийн газарт танилцуулахыг мөн үүрэг болголоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хяналтгүй төр гэж хаана ч байхгүй шүү дээ ерөнхий сайдаа таны гаргасан шийдвэр маш буруу зүйл шүү дээ ямарваа асуудлыг жижигхэн хүрээнд шийдэж байна даа
Таны хамгийн түрүүнд хийх ажил эдийн засгийн хямралаас улс орныг гаргах асуудал гэж бодож байна. Ерөнхий сайд томилогдох болгонд л агентлагийн дарга нарыг сольж хольдогоос болоод тус байгууллагын ажил үйлчилгээ хүрэх түвшиндээ хүрэхгүй улс төрийн оролцоотой болоод байна. Улс төрийн оролцоотойгоор албан тушаалд хүмүүсийг томилдог нь учир дутагдалтай байна. Шинээр томилогдсон дарга нар нь ажилтайгаа танилцаж чиглэлийн асуудлаа ойлгож амжаагүй бхад нь дараагийн даргыг томилоод бантан хутгахаа болимоор байна.
төрд хяналт хэрэгтэй хортой хүнс, хоолны хордлого, халдварт өвчин ямарваа муу муухай зүйл болгоны түрүүнд л Мэргэжлийн хяналтын газар л явдаг төрийнхөн өөрсдийн идэх хоолоо хүртэл Мэргэжлийн хяналтаар хянуулдаг шүү дээ