Шинэ сайдуудын нэрс тодорч байна

olloo_mn_1416878273_sdud

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөртөө багтааж Засгийн газрын шинэ бүтцийг танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Шинэ бүтцээр Засгийн Газар 14 яамтай 17 сайдтай байхаар болсон гэж зарим эх сурвалж мэдээллээ. Өчигдөр МАХН Засгийн Газарт орохгүй гэж мэдэгдэж байсан бол үүнээсээ буцаж байгаа бололтой.

Тиймээс ч  АН-ын бүлгээс өнөөдөр Иргэний Зориг Ногоон нам, Шударга ёс эвслийн зүгээс АН-тай хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор баталгаажуулсан талаар мэдээлсэн билээ.

Тэд засагтаа үлдэхээр бол Засагт Тэргүүн Шадар сайдын орон тоо нэмэгдэж 18 болж магадгүй гэнэ. Мөн МАН-д хуваарилагдаад байгаа 7 яамнаас нэг нь хасагдаж 6 яамыг хариуцуулах бололтой.

Шинэ танхимд АН-8, МАН-6 эсвэл 7 яам, МҮАН-1, ИЗН-1 хуваарилагдаж байгаа бол МАХН засагт орвол 2 яамтай болох гэнэ.

Харин шинэ Засгийн газарт МАН, АН болон бусад намаас дараах хүмүүс сайдаар томилогдохоор тохироо хийгдсэн байна.

ХУВИЛБАР 1

  1. С.Бямбацогт, У.Хүрэлсүх –  Монгол Улсын Тэргүүн шадар сайд
  2. Ц.Шаравдорж – Монгол Улсын шадар сайд
  3. Д.Эрдэнэбат – Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Монгол Улсын сайд
  4. Я.Содбаатар – Сангийн сайд
  5. У.Хүрэлсүх, С.Бямбацогт – Эдийн Засгийн Хөгжлийн сайд
  6. Д.Дорлигжав – Хууль зүйн сайд
  7. Д.Цогтбаатар – Боловсролын сайд
  8. Д.Оюунхорол – Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын сайд
  9. С.Эрдэнэ – Хөдөлмөрийн сайд
  10. Л.Пүрэвсүрэн – Гадаад харилцааны сайд
  11. Л.Жамбалжав –Эрүүл мэндийн сайд
  12. Ц.Оюундарь – Соёл, Спорт, Аялал Жуулчлалын сайд
  13. С.Оюун – Байгаль орчны сайд
  14. А.Гансүх – Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн сайд
  15. Л.Түвдэндорж –  Батлан хамгаалахын сайд
  16. М.Энхсайхан – Уул уурхай, Эрчим хүчний сайд
  17. Ц.Сандуй –  Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         ikon.mn

URL:

Нэр: батхуяг Огноо: 3 December 2014

оюунхорол бямбацогт хүрэлсүх ичиж үхээсэй ямар балиар заваан юм бэ Яажхор найруулж ажиллаж байсан ЗГ-ыг унагаалааа Энэ дэндүү муухай юм болж байна аа Ховд завхан чингис аймгийнхан хүнээ татаж аваачээ

Нэр: Зочин Огноо: 3 December 2014

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Ц.сундуйг дэвшүүлжээ. Уул нь төрийн ажлаа бодсон бол А.Гансүхийг дахин томилох нь зөвсөн дөө. Шинэ сайдууд ажилтайгаа танилцаж байна гэсээр байтал дараагийн сонгуулийн ажиллагаа өрнөхөд хүрч байна. Ард иргэдийг хүүхэлдэй мэт болгомооргүй байна даа.

Нэр: olonod Огноо: 3 December 2014

hurelsuhiig shorond ni hiih bailtal za haraj l baiya yaj bantangaa hiihiig ni

Сэтгэгдэл бичих