Дорнодынхон Засаг даргаа эсэргүүцэж жагсчээ

Өчигдөр Дорнод аймгийн АН-аас эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ. Уг жагсаалд оролцогчид аймгийн Засаг дарга С.Ганбатыг хууль бус гэж үзэн огцрохыг шаардсан байна. Тэд Дорнод аймгийн ИТХ-д шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Дорнод аймгийн Ардчилсан Нам орон нутгийн ИТХ-ыг сонгох 2012 оны сонгуульд өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож иргэд сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан ч Монгол Ардын Намын төлөөлөгчид нэгэнт олонхийг бүрдүүлсэн учир иргэдээрээ дэмжүүлсэн бодлого зорилтоо хэрэгжүүлэх боломжгүй болж сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байгаа билээ.

Сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч сонгогдсон ИТХурал дахь МАН-ын бүлэг нь олонхиороо хүч түрэн аймгийн Засаг даргад хууль бусаар С.Ганбатыг сонгон ажиллуулж байгаа нь Дорнод аймгийн Ардчилсан Намын бодлого биш бөгөөд С.Ганбат нь манай намыг төлөөлөхгүй, намын харьяалалгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн хүн болно. Энэ бүхэн нь эцсийн эцэст аль намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжиж, сонгогчдын өмнө ямар улс төрийн хүчин хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж, хувийн ашиг завшаан хөөцөлдсөн хэдхэн олигархиудын хуйвалдаан, явцуу ашиг сонирхолд автагдсан гэмт хэрэгтнүүдийн бөөгнөрөл шинжтэй болж аймгийн ажил хэрэг хууль бусаар шийдэгдэж байдаг гаж нөхцөл байдлыг үүсгээд буйг Дорнод аймгийн Ардчилсан Нам эхнээс нь шийдвэртэй эсэргүүцсээр ирсэн билээ.

Хууль бусаар нэр дэвшиж сонгогдсон Засаг даргын захирамжаар аймгийн төсөв, хөгжлийн сангийн олон тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдаж хөгжлийн бодлого алдагдан иргэдийн амьжиргаа доройтон бизнесийн орчин хумигдаж орлого хомсдож байгааг та бид харж байна.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрч байхад аймгийн Засаг дарга С.Ганбат нь өөрийн хууль бус үйлдлээ хаацайлах, байр сууриа бататгахыг санаархан Аймгийн Ардчилсан Намын байрыг булаан эзэлж, баримт бичиг, тамга тэмдэг хуурамчаар үйлдэн албан байгууллага иргэдийн эд хөрөнгө, хувийн өмчинд эрээ цээргүй халдан эрүүгийн шинжтэй гэмт халдлага үйлдэх боллоо.

ИТХ-д суудалтай улс төрийн хүчин болох Ардчилсан Намын зүгээс Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбатын эдгээр хууль бус үйлдэл, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг илчлэн хууль хяналтын байгууллагын бүх шатанд хандан шалгаж нягтлах хүсэлтийг гаргаад байна” гэжээ.

medee.mn


URL:

Нэр: mongol hun Огноо: 3 December 2014

deerhi ni suudlaa olohgui bol doodoh ni guidelee olohgui gdg shig l um bolj bna daa.

Нэр: Дорнодын хүн бна Огноо: 3 December 2014

Ганбат засаг даргаас буулгах хэрэгтэй. Дорнодчуудаа.

Сэтгэгдэл бичих