Л.Гүндалай: Намайг гүтгэж байна

gundalai-1УИХ-ын гишүүн асан, Хилийн Боомтын газрын дарга Л.Гүндалайд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан билээ. Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Хилийн боомтын газрын дарга Л.Гүндалай өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрээр “Л.Гүндалайд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг нь ташаа. Намайг  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, бурхантай хөшөөний зүүн талд буюу ХААИС-ийн худгийн хойд талд дөрвөн давхар байшин барьсан тухай мэдээлж байгаа нь цэвэр гүтгэлэг. Надад барилгын компани ч байхгүй, хэрвээ тэнд барилга барьсан бол ядаж газрын зөвшөөрөл байх ёстой. Газар эзэмшсэн болон өмчилсөн бичиг ч байхгүй. Намайг гүтгэж байна. Энэ бол цэвэр шантааж. Хэн гүтгэж, хэвлэлүүдээр цацуулаад байгааг ч би мэднэ. Миний төрсөн дүү Л.Баяндалайгаас иргэн н.Оюунгэрэл хоёр өрөө байр өг гэж нэхсэн байдаг. Дүү маань “Чадахгүй” гэдгээ хэлсэн байдаг. Тэгэнгүүт миний нэрийг холбож, гүтгэх болсон. Би өнөөдрийг хүртэл тэвчээртэй хараад л сууж байгаа. Би тийм овойж оцойсон баян хүн ч биш. Туул голын орчимд бас л том газар авсан тухай бичиж байна. Үнэндээ надад тийм газар байхгүй, байсан бол ядаж газрын гэрчилгээ байж таарна даа. Ийм байхад шантаажилж элдвээр бичүүлж байна” гэж хэллээ.

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих