Японы химийн зэвсэг устгах байгууламж ажиллаж эхлэв
Дэлхийн II дайны сүүлээр Японы армийн Хятадад үлдээсэн химийн зэвсгийг устгах байгууламж өчигдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Химийн зэвсгийг хориглох олон улсын конвенцын хүрээнд Японы Засгийн газар үлдээсэн химийн зэвсгээ цуглуулж, устгасаар ирсэн. Хятадад байрладаг устгалын шинэ байгууламжид 400 мянган нэгж химийн зэвсэг булшилсан байгаа аж. Япон болон Хятадын албаны хүмүүс ням гаригт нээлтийн ёслол хийсэн нь хэвлэлийнхэнд хаалттай болжээ.
Энэ үеэр төсөлд зориулах санхүүжилт болон ажиллах хүчийг нэмэхийг Хятадын Гадаад хэргийн яам Японд уриалсан байна. Өндөр температурт устгах байгууламжийн ажлыг хурдасгаж, 2022 онд гэхэд бүрэн дуусгана гэж найдаж байгаагаа Японы албаны хүмүүс мэдэгджээ. Байгууламжийн ажлыг нэн тэргүүнд авч үзэж байгаа бөгөөд тус бүс нутгийн оршин суугчид, байгаль орчинд аюул учруулахгүй гэж Японы Засгийн газрын төлөөлөгч Кеничи Такахаши мэдэгдэв.
Үндэсний шуудан
URL: