Тайландын хунтайж эхнэрийнхээ хэргэмийг хураажээ

Тайландын хунтайжТайландын угсаа залгамжлах хунтайж Маха Важиралонгкорн өөрийн эхнэр болон эхнэрийнхээ гэр ,бүл, төрөл төрөгсдийн хэргэм язгуур зэргийг хураан авчээ. Хунтайжийн эхнэрийн гэр бүл хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. Хунтайжийн эхнэр Срирасми түүнтэй гэрлэснээр гүнжийн хэргэмтэй болсон бөгөөд түүний гэр бүлийнхэн ч тодорхой хэмжээний хэргэм язгуур хүртээд байсан юм. Срирасми гүнжийн төрөл төрөгсдөөс 19 хүн хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнхан хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжлээд байгаа аж. Шалгагдаж байгаа сэжигтнүүдийн дунд цагдаагийн генерал цолтой нэгэн ч байгаа гэнэ. Хунтайж Маха Важиралонгкорн бол 86 настай эзэн хаан Бхумибол Адулядежийн дараа хаан ширээ залгамжлах ууган хүү нь юм.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих