Газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрлээ

crude-oil-14331ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо бууруулахгүй гэж шийдсэний дараа “Brent” болон WTI маркийн нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрлээ. Өнгөрсөн баасан гаригт гэхэд дээрх хоёр төрлийн нефтийн ханш огцом буурсан нь 2008 оноос хойших нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр дүн болов. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт л “Brent” маркийн нефтийн үнэ 13 хувиар доошлоод байна.

Саудын Арабын Газрын тосны сайдын мэдээлснээр ОПЕК-ийн орнууд өдөрт 30 сая баррель газрын тос олборлох юм. Түүнчлэн АНУ-д занарын үйлдвэрлэл хөгжиж байгаа нь уг таваарын үнэд сөргөөр нөлөөлж буй аж. Тус улсын газрын тосны үйлдвэрлэл сүүлийн 30 жилд байгаагүйгээр нэмэгдэж байгаа бөгөөд бусад орны эрэлт буурах төлөвтэйг “Bloomberg” уламжилжээ.

“BNP Paribas”-ын таваарын ахлах стратегич Харри Чилингуйриан “ОПЕК-ийн орнууд газрын тосны үнэ хямд байхад бэлтгэлтэй байгаа бололтой” хэмээн ярьсан байна. Баасан гаригт Нью-Йоркийн металлын биржид ирэх сард худалдан авах WTI маркийн нефтийн ханш 7.54 ам.доллар буюу 10 хувиар буурснаар баррель нь 66.15 “ногоон”-той тэнцэх болов. Энэ нь 2009 оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж буй. Тазрын тосны үнэ цаашид ч хямдарна гэж бид таамаглаж байгаа” хэмээн Tyche Capital Advisors”-ын шинжээчТарик Захир өгүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих