Согтуу эмч гурван настай хүүд мэс засал хийжээ
Өмнөд Солонгосын Инчон хотын нэгэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч, гурван настай хүүгийн эрүүний хэсгийн урагдсан арьсыг оёх мэс засал хийхдээ согтуу байсан тухай мэдээлэл өнөөдөр шуугиан дэгдээлээ.
Бяцхан хүү баасан гаригын орой халтирч унасан бөгөөд хүүгийн эрүүний доод хэсгийн арьс язран урагдсан гэмтэлийг оёулахаар аав, ээж хоёр нь ойролцоох том эмнэлгийн түргэн тусламжийн хэсэг дээр очсон ажээ, Хүүг хүлээн авсан эмч нь согтуу мэт санагдсан ч ээж , аав нь итгэж чадаагүй ба хэсэг хугацааны дараа хүүгийнхээ эрүүний арьсыг харсан тэд тэр даруй цагдаа дуудан , эмч согтуу эсэхийг шалгуулсан аж.
Эмч үнэхээр архи уусан байсан бөгөөд тэрээр ердөө 3 оёдол тавиад болох байсан хэсгийг даавуу оёж байгаа мэт олон дахин хатган оёхдоо зохих ёсны цэвэрлэгээ, ариутгалыг огт хийгээгүй ажээ. Согтуу байсан эмч , хүүгийн ээж, аавын өмнө өвдөг сөхрөн уучлалт гуйж бүх хохирол, төлбөрийг төлөхөө мэдэгдсэн ч тэд үүнийг хүлээж авахгүй гэсэн ба одоогоор согтуу эмчийн хамт өөр бусад 9 эмч, сувилагч, тасгийн дарга нар ажлаасаа халагдах болсон байна.
URL: