Ц.Нямдогж намаасаа гарахгүй

Д.ОюунхоролУИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдийн сонирхож байсан Ц.Нямдорж гишүүний талаарх байр суурийг нь сонирхсон юм. Харин бүлгийн дэд дарга Д.Оюунхоро: “МАН дотоод ардчилал сайтай, гишүүдийнхээ санал бодлыг маш сайн сонсож байж олонхиороо шийдвэрээ гаргадаг. Бага хурал дээр ч бүлгийн хурал дээр ч гишүүд өөр, өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Ц.Нямдорж гишүүний хувьд “Засагт хамтарсан нөхцөлд Х.Баттулга гэдэг хүнийг Ерөнхий сайдаар томилно гэвэл би намаасаа ч гарч болзошгүй шүү, хамтрахгүй шүү” гэдэг байр суурийг бол илэрхийлж байсан. Үүнийг буруугаар ойлгоод байна. МАН бол өнөөдрийн улстөрийн намуудын өв тээгч. Нам болоод төлөвшчихсөн учраас асуудалд их бодитой ул суурьтай ханддаг. Олон хүнийхээ үгийг сонсдог, олонхийнхоо шийдвэрийг дагадаг. Гарсан шийдвэрээ МАН-ын гишүүд дагаад явдаг хатуу бичигдээгүй дүрэмтэй. Ц.Нямдорж гишүүн намаасаа гарахгүй. Засагт хамтарсан тохиолдолд түүнийг намаас гарна гэсэн мэдээлэл гадуур яваад байгаа нь ташаа юм шүү” хэмээлээ.

 
ЧОЙ


URL:

Нэр: батхуяг Огноо: 3 December 2014

нямдорж ажлаасаа гарна уу байна уу энэ балай авгайд юуны хамаа байна аа бялдууч гэдэг нь Улаандаа гарчихсан авгай Нөгөө муу АН-ыг яаж муулж унагаалаа даа Одоо өөрөө сайд болох гээд харайдгаж явдаг Адагийн шаар юм даа

Сэтгэгдэл бичих