Оросын хамгийн сайхан залуугаар 22 настай оюутан тодорлоо

Зохиолч, хөтлөгч Лена Ленинагийн санаачилгаар ОХУ-д анх удаа “Хамгийн сайхан эр” шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Оросын хамгийн сайхан эр титмийн төлөө 2000 гаруй эр нэр дэвшснээс эцсийн шатанд 30 эр тунаж үлджээ. Уг тэмцээн Орос орон даяар зарлагдаж, хагас жилийн дараа үр дүн нь гарчээ.

Оросын 2000 сайхан залуугаас “Хамгийн сайхан эр”-ээр 22 настай оюутан Максим Калужский тодорсон байна. Энэ үдшийн бас нэг шигтгээ бол дуудлага худалдаа байсан гэнэ. Арга хэмжээний үеэр бизнесмен хатагтай нар сайхан залуустай оройн хоолонд орохын тулд мөнгө хайрлаагүй гэнэ. Энэ үеэр залуус яг л амтат бялуу шиг “зарагдаж” дээд тал нь 10 мянган еврогийн үнэ хүрсэн байна.

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих