Өглөөний цайнд хэрэглэж болохгүй 4 хүнс

4280192-304818-bread-buns-and-cookies-480x368

 

Өглөөний цайгаа тогтмол ууж хэвших нь бодисын солилцоог сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, таргалалт, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Гэхдээ өглөөний цайндаа зөв хүнс хэрэглэж хэвших нь үүнээс ч илүү чухал юм. Тиймээс эрдэмтэд өглөөний цайнд хэрэглэхээс татгалзах ёстой 4 хүнсийг танилцуулсан байна.

Хэт их чихэртэй, цагаан гурилан талх, нарийн боов

Өглөөн цагаар чихрийн агууламж ихтэй талх, нарийн боов хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөдөг байна. Энэ нь чихрийн шижин, зүрх судасны өвчнийг үүсгэж болзошгүй юм.

4673736-putting-milk-to-coffee-276x300

Кофений сүү 

Амьтны гаралтай сүүн бүтэгдэхүүн бол өөр. Харин химийн гаралтай сүүг кофендоо хийж уух таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм. Үүний оронд өглөөдөө хар кофе ууж заншвал та хэд хэдэн төрлийн хорт хавдраас сэргийлэх боломжтой болно.

food-coloring

 

Будагч бодис агуулсан хүнс

Хэт их будагч бодистой хүнсийг өглөөний цайндаа хэрэглэх нь ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, хорт хавдар тусах магадлалыг ихэсгэдэг байна.

NAT-WBS-Wild-Boar-Sausage

 

Хиам, зайдас

Богино хугацаанд, амттай хоол, зууш бэлтгэхээр хүн бүр хиам, зайдсыг сонгодог. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэх аюултай байдаг тул өглөөний цайнд хэрэглэхээс татгалзаж байгаарай. Үүний дээр хиам нь давсны агууламж өндөртэй байдаг тул өглөөний цай гэлтгүй ер нь л хүнсний хэрэглээндээ бага байлгахыг эмч нар зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих