Ганц дуугарсан нь Н.Ганбямба
МАН-ын Бага хурал өнгөрөгч амралтын өдрөөр болсон. Засагт хамтрахыг эсэргүүцэгчид олон байгаа хэмээж, шийдвэр яаж ч гарч магадгүй гэцгээж байсан юм. Гэвч тухайн өдөр засагт хамтрахыг эсэргүүцэж байна хэмээн зоригтойхон дуугарах хүн бараг гарсангүй. Бараг гэдэг нь, ганц хэвлэлийнхний өмнө дуугарсан нь Н.Ганбямба байлаа. Тэрээр “МАН засагт хамтраад хэрэггүй. Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдг шиг зарим нь 1,6 жилийн дараа амаа барих вий гэж эмээх юм. Бид 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Зөвхөн хүүнд нь гэхэд таван аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх хэмжээний мөнгийг төлөх нь. Ч.Сайханбилэг сайд дахин 1 тэрбум ам.доллар авна гэх юм. Тэгвэл үүнийг нь таслан зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцохгүйгээр цааш явж болохгүй, Хямралын гарцаа тодорхойлоогүй байж хамтрах тухай ярьж таарахгүй” гэж байсан юм.
Ийн түүнээс өөр засагт хамтрахыг эсэргүүцэж байна гээд хэвлэлийнхний өмнө гарах “зоригтон” байсангүй. Хурлын танхимдаа Ц.Нямдорж нарын цөөнхийн “АН ядраад ирэхээрээ л ардын намыг түшдэг, задарч тамиржаад ирэхээрээ манайхныг шоронд хийдэг л нам даа” гэдгийг эс тооцвол шүү дээ. Айгаад хэлээгүй юу, албан тушаал олдоно гэж горьдов уу, бүү мэд.
news.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эд нар дотроо арай эрүүл ухаантай саруул санаатай нь шүү хөөрхий шинийг эрэлхийлэх талаар ярьсаар байгаад дуусах шахсан гэхдээ бас яах вэ амжуулчихсан харин одоо цагт үнэнч нь үүдэнд худалч нь хойморт юм чинь дээ