“ТӨГСГӨЛГҮЙ” ТАНГО БАЛЕТ 12 сарын 6, 7-нд нээлтээ хийнэ

10403915_310065979188334_3457302120205282224_o

Хайр хязгааргүй хүчтэй, бас төгсгөлгүй. Төрөхөөс үхэх хүртэл, бүр түүнээс ч цааш үргэлжилж болох сэтгэлийн хамгийн нарийн утсыг хөндсөн хайрын тухай сэдэв, түүхүүдч төгсгөлгүй. Тийм учраас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 52 дахь жилийн үзвэрийн улиралдаа “Төгсгөлгүй” танго балетыг багтааж, мөнхийн хайрын түүхийг тайзнаа амилуулах гэж байгаа юм байна.

Аргентинаас гаралтай, хурц шийдэмгий хөдөлгөөнтэй тангог, сонгодог бүжигтэй хослуулсан, шинэ уран бүтээлийн нээлт арванхоёрдугаар сарын 6,7-нд болох аж. Өнгөрсөн хавар тус театрынхан Австри улсаас танго, вальс бүжгийн багш урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан нь энэ бүтээлийн бэлтгэл байжээ.

10393572_310066125854986_336223538642043450_n

 

Түүнчлэн “Төгсгөлгүй” танго балетын хөгжимд саксофон, гитар, найрал, баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг гэнэ. Энэ балетын хөгжмийг , хөгжмийн залуу зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал дэглэн найруулжээ.

Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун ажиллаж, тус театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва тэдэнд зөвлөж буй юм байна. Симфони найрал хөгжмийг Ц.Мөнхболд удирдаж, гол дүрүүдэд Б.Саруул, О.Анужин, М.Од, А.Эрдэнэболд, Б.Пүрэв-Очир, А.Билгүдэ нар тоглох ажээ. Энэ зууны Монгол Улсын нийслэл хотын амьдрал, мөн төсөөлөлдөө бий болгосон “урлагийн гудамж”-ны тухай энэ бүтээлд өгүүлнэ.

10702123_310066105854988_5301084521880832851_n


URL:

Сэтгэгдэл бичих