Уруу газарт ч хүссэнээрээ байшин барьж болно
Швед улс бол уулархаг газар ихтэй улс юм. Тэд газрыг гололгүйгээр ямар ч хад асгатай газар барилга байгууламж барьдаг. Харин ч гадны улс оронд уулархаг газар нь илүү өндөр үнэтэй байдаг. Гэвч манайд бол арай өөр үнэлэмжгүй байдаг. Энэхүү налуу газарт барилга барихад газрын хөрсийг тэгшлэх шаардлаггүйгээр шууд уруу чигээр нь барилгыг барьж барилгын дотор нь тэгшилгээг нь хийж өгсөн нь маш шинэлэг санаа болсон.
Дотоод заслийн хувьд барилгын эгц урууг шатаар илэрхийлж өгсөн нь доошоо уруудаж буй мэт санагдхаар давхар байранд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц шат уруудах тусам өөр нэг булан нь давхар бүрийн өрөө шиг байхаар шийдэж өгчээ. Мөн цонхнуудын хувьд энгийн нэг байшин шиг цонх хийлгүйгээр шатаар уруудаж буух бүрт цонхийг байрлуулж өгсөн нь гаднаасаа архитектурын хувьд маш өвөрмөц шийдэл болжээ.
URL: