Sony Pictures хакердуулж таван киногоо алджээ
Саяхан Sony Pictures кино компани хакеруудын халдлагад өртсөн билээ.
Үүний үр дүнд тэд багагүй хохирол амссан тухай тэр үед мэдээлж байсан.
Тэгвэл хохирол үүгээр дууссангүй.
Sony Pictures компаний дэлгэцэнд гарах болоогүй байсан таван ширхэг киноны эх хуулбар алдагджээ.
Эдгээр нь “Fury”, “Annie”, “Mr. Turner”, “Still Alive“, “To Write Love on Her Arms” гэсэн бүтээлүүд байсан гэнэ.
Одоогоор эдгээр кинонууд нь файл шэйринг сүлжээнүүдээр тархаад байгаа юм байна.
Арван нэгдүгээр сарын 30-ны байдлаар “Fury” кино нь 1.2 сая удаа, “Annie” кино нь 206,000 удаа татагдаад байгааг Excipio луйврын сүлжээг хянадаг компани мэдээлжээ.
Sony Pictures компани энэ явдлыг гэмт хэрэгт тооцон хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.
ikon.mn
URL: