Шошго цуглуулагчдын балаг дагуулсан худалдаа
“Олон улсын Нарантуул зах”-ын дүр төрх нэгэнтээ иймэрхүү л янзтай байна. Захын хаалгаар орохтой зэрэгцэн хйүтэнд даарсан бээвийсэн наймаачид, яаруу сандруухан юм хумхан цуглуулсан иргэд. Үнэ хөлсний хувьд харьцангуй хямдхан хэмээн иргэдийн дийлэнх хувь нь эндээс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ авдаг.
Гэсэн хэдий ч олон хөлийн газар болохоор түмэн янзын зүйлс энд байх нь тодорхой ч худалдан авалт хийж байгаа хүнээс тухайн бараа бүтээгдэхүүний шошгыг нь өгчих хэмээн гуйсан хүмүүс байхыг олж харав. Энэ зүйлээр юу хийдэг юм хэмээн сонирхон лавлавал нэгэн амнаасаа архи үнэртүүлсэн худалдаачин авгай эд нар шошгыг нь авч өөр хувцсанд хийж зардаг юм гэх юм. Ингэхээр өнөө үнэ хаялцаж байсан бараа минь хуурамч юм биш байгаа гэсэн хардалт өөрийн эрхгүй төрөөд л… Та арай эд нар шиг энэ мэтээр наймаа хийдэг юм биш гэж асуухад, их л яаруу сандруу үгүй үгүй гэлээ.
Иргэдийн амьдрал өнөөдөр хэцүүхэн байгаа ч худалдаачид наймаачид маань энэ мэтээр иргэдээ хуурч байгаа нь харамсмаар санагдсан юм.
ЧОЙ
URL: