С.Баяр, У.Хүрэлсүх нар сайд болох уу?
Шийдлийн Засгийн газар дуншиж байна. МАН Ерөнхий сайдын урилгыг хүлээж авснаар АНМАН-ын Засгийн газар байгуулагдах ажил шуудрав. МАН дөрвөөс таван яам, Тэргүүн шадар сайдыг авна гэсэн тохироо хийгдсэн сурагтай. Их тэнгэр хуралдсан АН, МАН-ын удирдлагууд яамдыг хэрхэн авах талаар албан бус тохироогоо хийсэн бизээ. МАН-ын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, ҮХААЯ зэрэг бодлогын яамдыг авах сонирхолтой байгаа аж. Түүнчлэн “дан дээл”-тэй сайд томилж магадгүй бололтой. Зарим хэвлэлээр Тэргүүн шадар сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхий сайд асан С.Баяр, түүнчлэн БО-ны сайд асан Д.Цогтбаатарыг сайдад зүтгүүлэх мэдээлэл гарч байна. 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл 1.5 жил орчмын хугацаа үлдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сөрөг хүчин МАН-ын Засгийн газартаа урихгүй бол огцрох магадлал өндөрсөх байв. Сөрөг хүчин Шийдлийн Засгийн газрын тэргүүнийг яаж ийгээд огцруулах саналыг УИХ-д оруулж дөнгөнө. Дээр нь, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нарын “эсэргүү” гишүүд, АН-ын бүлгийн зарим гишүүн нэмэгдвэл Шийдлийн Засгийн газрыг огцруулах аюул нүүрлэх юм. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзаж, гэр бүлийнхээ хүний эрүүл мэндэд анхаарал хандуулсан. Тэрээр, улстөрд ирж буйгаа дуу дуулан тунхагласан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдын сэнтийд залрах магадлалтай гэгдэж байна. Харин С.Баярын хувьд Ерөнхий сайдын албан тушаалыг хоёронтаа хашиж үзсэн, цаашлаад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд тулж мэдэх эрхэм учраас яамны сайд хийхийг чухалчлахгүй болов уу,
www.times.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хүрэлсүх баяр нар болиод өгөөсэй
Bolbol bolog l dee.Uur hun bgamu
Болж байна. Тэр чадна
herev tegvees buudan horoonooooooooooooo.sda