Татварынхан төлөвлөгөө биелүүлэхийн тулд амралтын өдөргүй ажиллажээ

ecad949a2331693fbig

Өнгөрсөн амралтын өдрүүд болох 29, 30-ны өдрүүдэд есөн дүүргийн болон аймаг, сумдын татварын байцаагч нарыг амралтгүй, өөрөөр хэлбэл 08:00-17:00 цаг хүртэл бүтэн цагаар ажилла гэсэн тушаалыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Орхон гаргасан байна.

Зорилго нь төсвийн орлого тасарч яваа учир төлөвлөгөөгөө биелүүлж ажиллах. Биелүүлэх ажлыг байцаагч нараар хийлгэж, хяналт тавих ажлыг ТЕГ-ын бүх дарга,ажилтанд оноосон бөгөөд тэд бүх дүүргийн татварын албадад хоёр хоёроороо очиж хяналт тавин, хоёр цаг тутамд мэдээ ирүүл гэсэн үүрэг хүлээлгэжээ.

Амралтын хоёр өдөр ийнхүү ажиллуулсныхаа дараа үр дүн болох хураасан татвараар нь дүүргүүдийг жагсааж, хамгийн их татвар хураасан дүүргийг шалгаруулах нь тэдний зорилго аж. Энэ сарын төлөвлөгөөг ямар ч хамаагүй аргаар бариулах гэж ингэж улайрч, ажилчиддаа илүү цагийн хөлс ч нэмж өгөхгүйгээр ажиллуулсан нь энэ юм байна. Эх сурвалжийн хэлж буйгаар татварын ажилчид сар бүрийн сүүлийн дөрвөн хоногт дандаа илүү цагаар ажилладаг юм байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 December 2014

tedend uguh mungutei kompani yldsen yy? Tatvariinhan dendyy uh daramt jijig kompaniudad yzyyleed baina shyy erunhi saidaa!

Нэр: So chin Огноо: 2 December 2014

Hamgiin ih tatbar huraasan n orlogo bolgono absan terbium togrogoor. Uramshuulna

Сэтгэгдэл бичих