14 настай охин нөхрөө хөнөөж, дээд хэмжээ авчээ
Нигери улсад 14 настай охинд нөхрөө хөнөөсөн хэргээр цаазын ял төлөвлөжээ. Василат Тасиу хэмээх энэ охин 35 настай нөхөр Умар Санигийнхаа хоолонд хархны хор цацсан аж.
Түүнийг энэ оны дөрөвдүгээр сард хүчээр хүнд богтолж өгчээ. Гэтэл хуримаас хоёр долоо хоногийн дараа Василат Тасиу нөхрөө хороожээ. Нигерийн Прокурорын газраас гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноохыг шаарджээ.
Гэхдээ хүнийг эрхийг хамгаалагчид 14 настай В.Тисауг хамгаалж байна. Тэд 14 настай өсвөр насны хүүхдэд эрүүгийн ял тулгах нь хууль ёсны гэдэгт эргэлзэж байгаа аж. Түүнчлэн тэд насанд хүрсэн эр, жаахан охин хоёрын гэр бүл хууль ёсных гэдэгт ч итгэхгүй байгаа гэнэ.
URL: