Гэр бүлийн хоёр порно театр нээжээ
Астанагийн нэгэн гэр бүлийн хос Казахтанд “Тачааллын сонгодог хэлбэр” хэмээх нэртэй порно театрыг нээжээ. Энэхүү театр ердөө хоёрхон жүжигчинтэй агаад гэр бүлийн хоёр өөрсдөө ажиллуулдаг байна. Тэд Ураган /хуй салхи/, Ребекка гэсэн нууц нэрийн дор тоглолтоо толилуулдаг аж.
Ураганы хэлснээр бол энэхүү театрыг нээх санааг эхнэр нь гаргажээ. Тэд өөрийн тоглолтод янз бүрийн алдартай жүжгүүдийн хэсгээс сонирхуулдаг байна. Тэдний үзүүлдэг жүжгүүдийн тоонд “Ромео Жульетта хоёр” мөн “Отелло” ч багтжээ. Жүжигчид тоглолтод зориулан олны анхаарлыг татахуйц хувцас хунарыг сонгодог гэнэ. Харин эротик хэсэг нь жүжгийн төгсгөлд өрнөдөг байна.
Гэр бүлийн хоёр өөрийнхөө орон сууцанд дээрхи тоглолтуудыг зохион байгуулдаг агаад тасалбарыг нь цахим сүлжээнээс худалдан авч болох аж. Уг тоглолтыг үзэхийн тулд ойролцоогоор 1317 рубль буюу 53 мянган төгрөг төлөх юм.
Ураганы үзэж байгаагаар дээрхи тоглолт нь хүмүүсийн сэтгэлзүйн хямралаас гарахад ихээхэн үр дүнтэй байдаг гэнэ. Иймэрхүү тоглолт нь Астана болон Алмата хотын шөнийн цэнгээний газарт багагүй алдарших болжээ.
Эх сурвалж: wikimon.mn
URL: