Т.Санчир 70 сая төгрөгөөр зарагджээ
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир Азийн наадмын үеэр хэр үнэ цэнэтэй тоглогч болохоо баталсан билээ. Тэрбээр өмнө нь “Хасын хүлгүүд” багийн гол тоглогч байсан. Түүнийг хэдэн сарын өмнө “Гурван тамир” тоглохоор болсон, түүний шилжилт 45 сая төгрөгөөр хийгдсэн гэх мэдээлэл гарч байсан. Тэгвэл тэрбээр “Баянгол шонхрууд” багт хүчин зүтгэхээр болжээ.
Т.Санчир шинэ багтайгаа хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд 70 сая төгрөгөөр зарагдсан байна. Тамирчнаа зарсан баг тухайн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бөгөөд татвар, шимтгэл төлөхгүйгээр тэр чигээрээ Т.Санчирт очсон байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Amjilt husie.