Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалт эрс мууджээ
Эдийн засгийн хүндрэл жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа болон яаж даван туулах талаар үйлдвэрлэгчдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Жижиг, дунд аж ахуй эрхлэгчид эдийн засгийн хямралын улмаас жижиг дунд аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгааг энэ үеэр онцолсон юм. Мөн сүүлийн нэг жилийн дотор борлуулалт 60-70 хувиар муудаж, өдөрт борлуулдаг бүтээгдэхүүн нь 65 орчим хувиар буурсан гэдгийг хэлж байв. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад борлуулалт нь эрс муудсан гэдгийг хэллээ. Улмаар ажилчдынхаа тоог цөөлөх, цалин хөлс, урамшууллын системийг өөрчилсөн аж. Дотооддоо үйлд вэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өндөр үнэтэй гэх шалтгаанаар худалдан авахгүй байгааг дурдсан юм. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуйн нэгж байгууллагын гишүүд дотоодод үйлдвэрлэсэн гутал хятадынхыг бодвол эдэлгээ чанар хамаагүй сайн, баталгаатай. Мөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглээд хэвшчихвэл эдийн засаг сайжирч, ажилгүйдлийн төвшин буурах олон давуу тал бий гэдгийг мэдэгдсэн юм.
Д.ЦЭЛМҮҮН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Алтанхуяг,Сайханбилэг нарт наад гутлаа зар .Шинэ юм өмсөх дуртай улсууд байгаа юм .Жаахан шинэчлээд зарчих авна даа авна