Хүнлэг ардчилсан нийгмийг дарангуйлагч “нам”
Өнөөгийн нийгэмд нам гэдэг маш том мангас, бас дарангуйлалын томоохон ухагдахуун болчихоод байна. Саяхан л АН Ерөнхий сайдыг огцруулахад намаас нь дэмжсэн кноп дарчихсан гишүүдийг намаас хөөнө тууна, тэр байтугай УИХ-ын эрхийг нь цуцлах юм хэмээн хэвлэлийн баатрууд болгоод амжсан. Гэтэл уг шуугиан дарагдаж амжаагүй МАХН-ынхан уг шуугианыг төгөлдөржүүлэн өөрийн нэгэн гишүүнийг намаасаа хөөх туух дээрээ тулаад байгаа аж.
Тодруулбал Н.Алтанхуягийн засгийн газрыг татан унагахад гар бие оролцсон гэдэг шалтгаанаар Л.Цогийг намаас нь хөөхөөр намын нөхөд нь улайрч байгаа ажээ. Энэ мэтээр улс төрийн байдал ороо бусгаа дээр нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өнөө хүнлэг ардчилсан нийгэмийг даран унагахаар намын бодлогууд чиглэгдээд эхэлжээ.
ЧОЙ
URL: