16 нярайг хордуулсан “Монос эх нялхас” салбарын жор баригчид хоёр жил хорих ял шийтгэжээ

 

olloo_mn_1410312559_echimeg

Өнгөрсөн найм дугаар сард “Монос” эмийн сангийн ажилтнууд “Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан билээ. Тус хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж “Монос эх нялхас” салбар эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноожээ. Гэвч тэрээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд мөн нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнсэн болгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих