Хууль зөрчсөн найман үйлдвэрийг хаалаа
Барилга байгууламжийн ган туйван үйлдвэрлэж буй компаниуд мэргэжлийн хяналтын байцаагчийн эхний шалгуурт бүдэрчээ. Шалгалтад хамрагдсан компанийн цөөнгүй нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, бүтээгдэхүүнээс сорьц дээж авч итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ туршилт хийлгэдэггүй, стандарт хангаагүй бүтээгдэхүүн борлуулж байсан гэх мэт олон зөрчил илэрчээ.
Иймд хууль зөрчсөн “Даргиаты ам”, “Хангайн ган эрдэнэ”, “Хатуу төмөр” “Металл опт” зэрэг найман компанийн удирдлагад улсын байцаагчийн акт хүргүүлж, үйл ажиллагааг зогсоолоо. Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шин гэрүүлсэн шатдаг хий хадгалж буй компа ниуд улсын комисс хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглаж байгаагаас гадна, хэмжих хэрэгслийн улсын баталгааны хугацаа дууссан, лац тэмдэг хөндөгдөж, дизель түлшний түгээгүүрүүд шатахууныг дутуу шахаж байгаа зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авчээ.
Х.СҮРЭН
URL: