Селена Гомез Тэйлор Свифтээс тайзан дээр байхдаа уучлал гуйжээ
Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лос-Анжелес хотод “EMA music awards-2014″ шагнал гардуулах ёслол болсон билээ. Уг арга хэмжээнд дуулсан дуучин Селена Гомез “The Heart Wants What It Wants” дуугаа дуулж дуусаад сайн найзаасаа уучлал гуйжээ.
Холливудаас хамгийн дотно нөхөрлөдөг залуухан найз бүсгүйчүүд Ким Кардашианы хоёр дүүгээс болж муудалцаад байжээ.
Тэрбээр “Надад яг одоо найз хэрэгтэй байна. Намайг уучлаарай Тэйлор Свифт. Хоёулаа хичээх л юм бол өмнөх шигээ сайн найзууд болж чадна” хэмээн EMA-гийн тайзнаас уучлал гуйсан байна. Харин Тэйлор Свифт өөрийн твиттертээ “Баярлалаа. Селена” хэмээн жиргэж найзыгаа уучилжээ.
URL: