Саппорогийн биеэ үнэлэгчдийг цагаан хаданд “ажиллуулсан” бүлэг залуус баригджээ

20141127095943Өмнөговь аймгийн хил дээр байдаг Цагаан хад нь Монголын хамгийн бузар булай бүхний үүр уурхай болж байна. Урагшаа зөөх нүүрсийг бөөгнөрүүлж байгаад хил гаргадаг Цагаан хадыг аймгийн удирдлагуудын шийдвэрээр байгуулсан. Энэ гаалийн бүсээс гадна хэдэн гэр байшин бий. Байгаль орчинг дээд зэргээр бохирдуулсан тоос шороон дундаас ялгарах төдий харагддаг энэ газарт хятад монгол зүсэн бүрийн янз бүрийн хүмүүс цуглардаг. Явуулын хүн ихтэй тул биеэ үнэлэх нь тун ч ашигтай биенес болж хотын биеэ үнэлэгчид тийшээ цувах болжээ. Саяхан ашиг олох зорилгоор Саппоро хавьд биеэ үнэлдэг насанд хүрээгүйчүүдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэн Өмнөговь аймгийн Цагаан хаданд хүргэн тэндээ зочид буудалд биеийг нь үнэлүүлж байсан бүлэглэлийг илрүүлж баривчилжээ. Энэ хэргийн хохирогч гэгдээд байгаа Ц.А нь Цагаан хаданд биеэ үнэлэх үедээ 15 нас 5 сартай, Т.Л нь 16 нас 3 сартай, охидын толгойлогч гэгдэх Б.С нь 17 нас 9 сартай, Г.Э нь 17 нас 10 сартай байжээ. Харин бүлэглэлийн толгойлогч нь Б.Баатарсүрэн гэж цагдаа нар баталжээ. Тэрээр Д.Ганболдтой урьдчилан тохиролцож дээрхи охидыг Улаанбаатраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад хэмээх газарт “стана” маркийн машинаар тээвэрлэн хүргэж давтан үйлдлээр бусдад биеийг нь үнэлүүлэн давтан үйлдлээр худалдаалсан хэрэгт холдбогдож.

Цагаан хадад хүлээн авсан хүн нь Баатарсүрэнгийн нагац ах тэндэхийн “Цэцээ гүн” буудлын эзэн Д.Эрдэнэчулуун гэнэ. Баатарсүрэн нт охидыг Саппоро хавьд биеэ үнэлдэгийг мэддэг агаад “Ашид” буудалд биеэ үнэлж байхад нь танилцсан гэнэ. Харин алдарт Цагаан хад явж нүүрс зөөдөг жолооч нарт биеэ үнэлэх тухайд охид өөрсдөө санал гаргаад явсан гэж мэдүүлж. Гэхдээ Өмнөговь хүргүүлсэн машины зардал болох 400 мянга, “Цэцээ гүн” буудалд охидын гурав хоносон байрны төлбөр болох 120 мянган төгрөгийг өөрөө төлсөн болохоо хүлээн зөвшөөрчээ. Охид өөрсдийн саналаараа Цагаан хад явснаа нэгэн дуугаар мэдүүлжээ. “Хэн ч биднийг дарамтлаагүй, шахаагүй бид өөрсдөө шийдээд явсан, бид энхийн цагаан тагтаа биш, биеэ үнэлдэг маань үнэн” хэмээн хээв нэг хариулсан гэнэ. Харин Ц.А нь арай өөр зүйл ярьж. Түүн рүү Баатараа ах нь залгаж “Масс” бааранд байна хүрээд ир, ярих юм байна гэж. Очтол Өмнөговь аймагт биеэ үнэлэх ажил байна гэсэн “ажил хэрэгч” санал тавьжээ. Үнэ мөнгийг нь асуухад 10 хоног явж ирээд л доод тал нь 2 сая төгрөгтэй болно гэсэн сайхан хариу хэлсэн гэнэ.

Мөн хот шиг цагдаагаас айх хэрэггүй, хамгаалалтыг бүрэн хариуцахаас гадна очих зардлыг бид даана гэж амлажээ. Цагаан хадад очоод хамаатныхаа буудалд бууна гэдгээ ч хэлсэн гэнэ. Ингээд охид бие биерүүгээ утасдсаар  баг бүрдүүлээд “Ашид” зочид буудалд цугларч тэндээсээ Өмнөговь руу гарчээ. Тэдэнтэй хамт “гомо” Чука гэдэг нөхөр хамт явна гэсэнд бүгд дургүйцэж тээршаан хаясан гэнэ. Охид Баянзүрхийн товчоон дээрээс шар өнгийн “стана”-д сууж давхисаар Цагаан хадад ирж “Цэцээ гүн” буудалд бууж. Буудалд буухад бичиг баримтыг нь ч шалгасангүй, эхний өдөртөө тэд амарчээ. Баатараа ах нь 12  хуудастай дэвтэр үзүүлээд энэ дээр та наран тооцоог нарийн сайн хөтөлнө гэж гэж хэлж. Төлбөр тооцооны хувьд охид цагийн 60 мянгаар “ажиллах” бөгөөд үүнээсээ 10 мянгыг нь буудалдаа өгөхөөр болж. Хоногоор явахад 180 мянган төгрөгийн ханш тогтоогоод буудалдаа 30 мянган төгрөгийг нь өгөхөөр тохирч. Буудлын төлбөрөө төлөөд үлдсэн мөнгөнийх нь 40 хувийг “бүлэг” харин 60 хувийг охид авахаар шийдэж. Тор дүүрэн бэлгэвч авчирч өгөөд наадхаасаа хэрэглээрэй гэсэн гэнэ. Эхний өдөр “Камаз” машинтай хүмүүс ирээд охидын толгойлогч Б.С-ыг авч явжээ. Тэрээр буцаж ирээд машины кабинд “ажилласан” гэдгээ хэлж. Дараа өдөр нь баахан хүмүүс өрөөнд нь орж ирээд харж байгаад хоёрыг нь сонгоод аваад явжээ. Дээрх ажлын бүх тооцоог “бүлэг” авсан агаад охидын гар дээр нэг ч төгрөг өгсөнгүй.

Ингээд гуравдахь өдрөө охид залуустай кароакед наргих үед нэг охин гэнэдээд энд биеэ үнэлэхээр ирсэн гээд ам алдчихсан гэнэ. Тэр оройдоо л “Цэцээ гүн” буудалд цагдаагийн “десант” бууж бүлэглэлийн гишүүд болон охид бүгд хуу баригджээ. Баригдах үед охидын нэг нь самбаачлаад тооцоо бичсэн дэвтрээ буудлын үүдэнд байсан олон машины нэгнийх нь ачаанд шургуулаад нуугаад амжиж. Дараа нь цагдаа нар тэр хавийн бүх “портер”-ийг шалгаад тэр дэвтрийг олоогүй гэнэ. “Цэцээ гүн” буудлын эзэн Эрдэнэчулуун нь Баатараатай хамаатан гэдгээ хүлээсэн ч хэрэгт огт оролцоогүй гэж мэлзжээ. Тэрээр хамаг хөрөнгөө шавхан байж Цагаан хадад нэг давхар найман өрөөтэй буудал барьсан гэнэ. Хамаатан Баатараа нь буудал барихад тусалж байсан аж. Дараа нь тэрээр утасдаад “хэдэн найзтайгаа газар үзээд танай буудалд хэд хоноод явъя” гэхэд нь зөвшөөрч. Хамаатныхаа найз нар гээд охидод буудлын төлбөр дээр хөнгөлөлт хүртэл үзүүлж. Охид ид “ажиллаж” байхад буудлын эзний биед хатиг гараад бие нь их муу байсан тул “тийм бузар муухай” зүйл хийж байгааг нь огт мэдээгүй болж таарчээ.

 

Эх сурвалж: Сэрүүлэг сонин


URL:

Сэтгэгдэл бичих