Хубилай хааны түүхийг сурталчилсан Марко Поло цуврал кино гарчээ
Азийн соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн Европын нэрт аялагч Марко Пологийн тухай “Netflix” нэртэй 10 ангит цуврал киног “The Weinstein” хэмээх Америкийн кино компани бүтээж байна. 90 сая долларын өртгөөр бүтэж буй уг киноны зураг авалтыг Итали, Казакстан, Малайзад хийжээ.
13-р зууны нэрт аялагчийн дүрд Италийн жүжигчин Лорензо Ричелмий тогложээ. Киноны гол үйл явдал Монголын Хубилай хааны дэргэд алба хашиж цаг үед өрнөх ажээ. Мөн сохор мастер Том Вугаас Кунг Фу тулааны урлагт суралцаж, үзэсгэлэнт Жужу гүнжтэй танилцаж байгаа тухай гарна.
“Монгол эмэгтэйчүүд бүгд морин дэлэн дээр төрдөг” гэж Марко Поло тэмдэглэсэн байдаг. Тиймээс энэхүү кинонд Монголын Хубилай хаан, түүний дайчин хөвгүүдийг баатруудын дүрээр харуулдаг юм. Тэр утгаараа Монголчуудын түүх соёлыг дэлхийд сурталчлах гэнэ.
Хубилай хааны дүрийг Хонконг гаралтай Ирландын жүжигчин Бенедикт Вонг бүтээжээ.
Марко Поло 1254-өөс 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Бараг 200 жилийн өмнө Колумб Европ тивээс Өрнөдийг зорин их нээлтээ хийхээс өмнө Марко Поло Дорнодыг зорин явсан юм. Тэр худалдаачин байлаа.
Марко Поло аялалынхаа 17 жилийг одоогийн Энэтхэг, Иран, Афканистан, Монгол, Хятадад өнгөрүүлсэн юм. Энэ хугацаандаа эзэн хаад, гүнж нартай уулзаж, Ази тивийн тухай илүү ихийг мэдэж авсан юм.
Тэрбээр Их Хаан Хубилайн дэргэд 1272-1289 он хүртэл 17 жил алба хааж, түүний элч төлөөлөгчөөр Юань улсын олон муж улсад зарагдан явахдаа, тэдгээр нутгийн хүн ардын нутагшил, аж байдал ,зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж уг номдаа бичсэн нь газар зүй, түүх судлал, угсаатны зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болж, эдүгээ хүртэл эртэмтэд судлаачид уншигч олон түмний анхаарлыг татаж байгаа билээ.
URL: