Н.Удвал сайд аа, таны томилсон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ салбарын чинь нэр хүндийг унагаж байна

zaluu_5477d21caac45_1Ерөнхий сайд шинээр томилогдож, Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь тодорхой болоод байгаа энэ өдрүүдэд төрийн яам, агентлагуудад шинэ сайд, дарга ирэхээс өмнө амжиж хийх бүтцийн өөрчлөлтийн хурд нэмэгдэж байна. Хамгийн гол нь энэхүү бүтцийн өөрчлөлтөөр хамаатан садны хэлхээ холбоос, ашиг сонирхлын зөрчил багасаасай гэж тухайн салбарт ажиллаж буй албан хаагчид, тэр тусмаа мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс төрийн албанд шургаснаар төрийн алба тогтвортой, мэргэжсэн байх ёстой гэдэг зарчим алдагдаж, холбогдох хууль тогтоомж зөрчигдөхийн зэрэгцээ олон жилийн туршид мөрдөж хэвшсэн, холбогдох дээд байгууллагаас баталсан журмуудыг зөрчөөд байгаа нь харамсалтай.

Энд нэг жишээг дурьдахад Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар нэг айлын хүргэн, бэрүүдийн холбоотой Ч.Бат-Эрдэнийг томилсон байдаг. Урьд нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газар гэдэг энэ их айл нь 10 гаруй жил тогтвортой ажиллагаа явуулж байсан гэж салбарынхан нь үздэг юм билээ. Гэтэл Ч.Бат-Эрдэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар томилогдсоноос хойш тус төвийн үйл ажиллагаа мэргэжлийн бус хүмүүсээр “сэлбэгдэж” үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ. Жишээ нь эмчлэх, эм барих, сувилах эрх олгох тусгай зөвшөөрөл буюу эмнэлгийн мэргэжлийн шалгалтын зохицуулалт хариуцсан мэргэжитнээр “номын санч, архивын” мэргэжилтэй Г.Маам гэгч хүн авдаг юм байна. Мөн тус төвийн дэд захирлаар У.Цэвэгмэд, түүний найз унтуулгын эмч Ц.Амарзаяа нарыг удирдлагын багтаа багтаан Төгсөлтийн дараах сургалт зохицуулалтын хэлтсийн даргаар томилсон байдаг. Ц.Амарзаяа нь ҮХАА-н дэд сайд Тувааны гэргий аж.

Энэ бүх хууль бус томилгоо, мэргэжлийн бус хүмүүсийн цаана Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил хоцрогдож эмч, сувилагч, эм баригчдын мэргэжлийн нэр хүнд унаж буйг тэд мэдсээр байж үл тоомсорлож байна. Эрүүл мэндийн салбар бол улстөржиж, улс төрийн томилгоо хийж болдоггүй салбар. Тэр тусмаа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн салбарынхаа хөгжлийг олон улсын жишигт хүргэх онцгой үүрэг хүлээдэг.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, эрүүл мэндийн байгууллагад итгэмжлэл, хүний эмчид эмчлэх эрхийн лицен золгох замаар эмнэлгийн тусламжийн чанарыг сайжруулах асуудлыг баталгаажуулна” гэж заасан. Гэтэл энэ үүргийг биелүүлэх, эмч, сувилагчдад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эр холгож, бүртгэх зорилтыг дээрх хүмүүс яаж гажуудуулдагийг салбарын албан хаагчид баримттайгаар ярьж байна.

Уг нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, дэд захирал У.Цэвэгмэд, хэлтсийн дарга Ц.Амарзаяа, эмнэлгийн мэргэжлийн шалгалтын зохицуулалт хариуцсан мэргэжитэн Г.Маам нарыг л таньдаг бол лиценз авах болон дадлагажигч эмч буюу рекидентийн сургалтад элсэх, төгсөх, шалгалт өгөхөд түвэггүй байдаг гэнэ. Харин тэдгээр эрхээ авсан, шалгалтдаа тэнцсэн хүмүүс салбарынхаа нэр хүндийг өргөн ажлаа сайн хийж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл шалгалтын комисс, хяналтын тогтолцоо алга. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар бол ЭМШУИС-ийг төгсөөд хоёр жил сум, өрхийн эмнэлэгт заавал ажиллах ёстой. Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, дэд дарга, алба, хэлтсийн дарга нарыг таньдаг бол дээрх журмыг мөрдөөд байх шаардлагагүй гэлцэх юм.

Уг нь Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 2014 оны тавдугаар сарын 14-ний 157 тоот тушаалаар Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалт, үндсэн болон төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалтын журмыг баталж, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэд даалгажээ. Гэвч нэгэн айлын хүргэн, бэрүүд болсон тэдний хувьд төрийн сайдын тушаалын хэрэгжилт ямар болсон, энэ нь тухайн салбарыг ямар нөхцөл байдалд аваачиж нэр хүндийг нь унагаад байгааг “олгой хагаравч тогоондоо” гэгчээр тэсэн харсаар багтаж ядсан эрүүл мэндийн салбарын ажилтнууд үгээ хэлж байна.

Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалт, үндсэн болон төрөлжсөн мэргэжил дээшлүүлэх мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалтньтухайнулсадхүлээнзөвшөөрөгдөхэмчхүниймэдлэгчадварындоодхэмжээбуюуулааншугамюм. Тодорхой хугацааны үечлэлтэйгээр улаан шугамаа дээшлүүлэн эмч хүнд тавих шаардлагыг өндөржүүлэн чанарын хөгжлийнүндсийгтавьжбайдаг.Тиймээс энэ шалгуур хатуу байх тусам чадамж нь өндөр байдаг, түүнийг давахад урамтай байдаг гэж тэд ярьж байна. Н.Удвал сайдын баталсан дээрх журмын 6.2.3-т “Уг ажлын алба нь мэргэжлийн салбар зөвлөлөөс шалгалтын сорилыг авч нууцлалыг хариуцаж хяналт тавина”, 6.2.8-д “Үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн дадлагын шалгалтыг шалгалтын комисс хуваарийн дагуу мэргэжил дээшлүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтыг сургалт эрхлэгч байгууллага тус тус авч ажлын алба хөндлөнгийн хяналт тавина” хэмээн заасан ч дээрх хоёр шаардлага хангалттай хэрэгжихгүй байгаа аж.

Нарийн мэргэжлийн эмч нарт юу сурсан мэдсэнээ чардайтал шалгуулаад давсан эмч дадлага дээр гараад яаж ажиллах вэ, тэр нь эцсийн бүлэгт хэний төлөө юм бэ. “Энэ эмч миний эрүүл мэндийг манаж байгаа” гэсэн итгэл тээн очиж байгаа өвчтнүүдийнхээ өмнө тэд нүүр улайхгүй байсаар ирсэн. Гэтэл номын санч, архивч, эсвэл сайдын найз, хамаатан тэс өөр мэргэжлийн хүнд “найраагаар” шалгалт өгөөд давах хоёрын аль нь амттайг “Эрүүл мэндийн салбарыг сайн мэднэ” гэсээр томилогдсон Н.Удвал сайд даанч нэг мэдмээр юм. Гэтэл “ нэг хадамтай” гэдэг шалгуураар түүний томилсон Ч.Бат-Эрдэнэ Эрүүл мэндийн салбарыг, өнөөгийн хөгжил, ирээдүйн гарааг иймэрхүү аргаар өрж сууна.

Д.Мөнхмаа

zaluu.com


URL:

Нэр: Ч.САЙХАНБИЛЭГ Огноо: 29 November 2014

БОЛЬЁ ОО

Нэр: Anonymous Огноо: 29 November 2014

Ene hun uneheer zailwal taarna

Сэтгэгдэл бичих