Орлон тоглосон дүрээрээ Унгарт од болж буй монгол залуу
Н.Цогтсайхан Унгар улсын Будапешт хотод ажиллаж амьдрахынхаа хажуугаар гадаадын олон кинонд орлон тоглодог.
Тэрбээр одоо тус улсын Орлон тоглогчийн академид суралцаж буй. Түүний анхны орлон тоглосон дүр нь инээдмийн киноны хятадын мафийн толгойлогчийн бие хамгаалагч.
Үүнээс гадна “Hell boy”, “Мonte carlo”, “Eragon” зэрэг Холливиудын 12, Унгарын дөрөв, Английн “Дракула”, БНСУ-ын “Айрис” тэргүүтэй телевизийн олон ангит кино, мөн “47 Ronin”-д эсрэг талын хааны самурай, “Strike back” Английн олон ангит кинонд Хойд Солонгосын цэргийн дүр бүтээж, “Spectral”-д жүжигчин Луи Озава Чангчений орлон тоглогчоор ажиллажээ.
Одоо ирэх жил нээлтээ хийх “Spy”, “Fallen”, “American girl” зэрэг киноны зураг авалтад оролцож байгаа. Н.Цогтсайхан Унгарт байгаа анхны ази орлон тоглогч аж.
Г.Золзаяа hiub.m
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
za tegeed altangadas abah gej bnuu