“Монос”-ын эмэнд хордсон хэргийн шүүх хурал яг одоо болж байна

monos619186641201408121025

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь 2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, 2 нярай фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон юм.

2014 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд “Монос-Улаанбаатар” компани лавлахын эмч Д.Жавхлантөгс нь 18001883 дугаарын утсаар “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэн Ч.Энхжаргал, Р.Эрдэнэсүрэн нарт буруу өгснөөс нярай Э.Хулангийн биед фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргийн хордлого, Э.Мандахын бие хөнгөн зэргээр цочмог хордсон гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгайн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харъяаллын дагуу Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Тэгвэл яг одоо Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд уг хэргийн шүүх хужралболж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих