Ч.Сайханбилэгийг Үндсэн хууль зөрчсөн гэж огцруулахаар ярьж эхлэв

13870_966Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг зарим УИХ-ын гишүүд хөндөж тавихаар өнөө өглөөнөөс бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр өчигдөр ТЕГ-ын даргаар Б.Хурцыг томилохдоо хууль зөрчсөн байна.

Учир нь Б.Хурцыг УИХ-аас АТГ-ын дэд даргаар томилсон аж. Уг шийдвэрээ УИХ өөрөө хүчингүй болгоогүй байхад нь Засгийн газар хүчингүй болгочихжээ. Өөрөөр хэлбэл УИХ шийдвэрээ цуцлаагүй байхад нь Б.Хурцыг өөр ажилд томилсноороо Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг юм. Тиймээс хэдэн хүн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар бэлтгэж эхэллээ. Ч.Сайханбилэг Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол шууд огцорно гэж эх сурвалж мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих