“ГРИЙН СИТИ” ХХК-ИЙН ХУГАЦАА ДУУССАН ХVНС МОНГОЛЧУУДЫН ЭРVVЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНA

goimon1127

Хугацаа нь дуусч хоол биш хор болсон хvнснээс монголчууд бид татгалзах цаг болжээ. Учир нь єдєр тутам хэрэглэж байгаа импортын хvнсний бvтээгдэхvv­нvvд бидний амь насанд ноцтойгоор заналхийлж, аюулын харанга дэл­дэх боллоо. Тухайлбал, єнгєрсєн баасан гарагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Грийн Сити” ХХК-ийн Нарантуул захад байрлах хvнсний агуулахад шалгалт хийхэд ихээхэн ноцтой зєрчил илэр­чээ. Тод­руул­бал, тус компани нь хvнсний сvлжээ дэлгvvрvvдээсээ хадгалах хугацаа нь дууссан бэлэн гоймонг буцаан авч, тєв агуулах дээрээ тєвлєрvvлээд хадгалах хугацааг нь будаг шингэлэг­чээр арилгаж, vйлдвэрлэсэн болон хугацаа дуусах он, сар, єдрийг хуурамчаар vйлдээд худалдаанд гаргадаг байжээ. Ингээд зогсохгvй гоймонгийн савны гадна хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон нааж єгч байсан зэрэг нь гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжvvлээд байна.

Тус компанийн хийсэн энэхvv хууль бус vйлдэл нь Хvнсний аюулгvй байдлыг хангах тухай хуулийг тун ноцтойгоор зєрчсєн хэрэг юм. Тодруулбал, дээрх хуулийн заалтыг хэрхэн зєрчсєн бэ гэдгийг аваад vзье. Хvнсний аюулгvй байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зvйлийн 8.1-т “Хvнсний чиглэлийн vйл ажиллагаа эрхлэгч нь хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнээ хvний эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлж болзошгvй гэж vзвэл тэдгээрийг хvнс­ний сvл­жээнээс буцаан татах, 12 дугаар зvйлийн 12.7.1-т “Шошго худал мэдээлэл агуулсан; 12.7.3-т “Єєр хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар vйлдэх” нь хvн амын хvнсний аюулгvй байдлын эсрэг томоохон гэмт хэрэг мєн гэж албаныхан онцолж байна.

Тиймээс хугацаа нь дууссан “Mutton noodlesoup”,“Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон,“Solomon-s seal tea” нэрийн 154 хайрцаг, нийт 8021,0 мянган тєгрєгийн хvнсний бvтээг­­­дэхvvнийг хурааж, Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зvйл хураах, улсын орлого болгох, vнэлэх, устгах vйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах vvрэг бvхий орон тооны бус зєвлєл”-д устгуулахаар шилжvvлжээ.

Мєн хадгалах ху­гацааг зас­варлаж худал­даанд гаргасан “Mutton noodlesoup”, “Carryramen” бэлэн гоймон, “Solomon-s seal tea” зэрэг дvрдэг цайг “Хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хvнсний сvл­жээ дэлгvvр­vvдээс татаж авахыг тус компанийн удирдлагуудаас шаарджээ.

Хамгийн сайшаалтай нь хэрэглэгчид ямар компан­ийн хор болсон хvнс­ний бvтээгдэхvvн хэрэглээд байгааг тэр бvр мэддэггvй байсан. Тэгвэл энэ удаа НМХГ-ынхан хор болсон хоолыг хэрэглэгчдэд хvргэж байгаа дээрх компанийг олон нийтэд ил болгосон нь хvмvvсийг хордохоос сэргийлж, дахин худалдаанд гаргахгvй байх арга хэмжээ авсан нь олон хvний амь насыг аварч байгаа хэрэг юм. Хvнсний аюулгvй байдал гэдэг улс орон бvрийн нэн тvрvvнд анхаарлаа хандуулах зvйлийнх нь нэг. Гэтэл манай улс ємнє нь хор болсон хvнсний бvтээгдэхvvн худалдан борлуулж байгаа компаниудын бизнесийн нэр хvндийг бодоод энэ тал­аархи мэдээл­­­лийг тєдийлєн олон нийтэд ил болгодоггvй байсан. Угтаа хvнсний худалдаа эрхлэгч компаниуд зєвхєн ашгийн тєлєє улайрч, хvмvvсийн эрvvл мэндийг уландаа гишгэчин, хvний биед хортой, хугацаа нь дууссан хvнсний бvтээгдэхvvн олноор нь худалдаанд гаргаж байсны нэг бодит жишээг “Грийн Сити” ХХК-ийн энэхvv vйлдэл нотолж байна.
Єєрсдийгєє гадны єндєр хєгжилтэй орны хєрєнгє оруулалтаар боссон “Супер” хэмээн сайрхсан тус компани нь энэ удаа жинхэнэ утгаараа шившгээ дэлгэж, Улаанбаатарчуудын эрvvл мэнд бус зєвхєн их хэмжээний ашиг олох нь бидний зорилго гэж тунхагласанаа ийнхvv нотлов. Тэдний энэхvv ноцтой булхай, луйвар энэ тєрлийн vйлчилгээ эрхэлдэг олон компанийг хєлдєє чирж ч болзошгvй.

Манай улсад хамгийн тvгээмэл бизнес нь хэн дуртай нь импортоор хvн­сний бvтээгдэхvvн оруулж ирж худалдаалах явдал. Гадны улс орнууд импортоор орж ирж байгаа хvнсний бvтээгдэхvvнд ихэвчлэн хориг тавьж, маш хатуу хяналтын системээр давхар давхар хянадаг болоод удаж байна. Харин Монгол Улсад хvнсний аюулгvй байдал vнэхээр хангалтгvй, импортоор орж ирж байгаа тєрєл бvрийн хvнсний бvтээгдэхvvнийг хянаж цагддаг газар байгаа vгvй нь ч мэдэгдэхээ больсон. Юутай ч “Хvн идэхийн тулд амьдрах бус амьдрахын тулд иддэг”. Гэтэл бидний ууж идэж байгаа хоол хvнс эрvvл мэндэд маань сєргєєр нєлєєлж, бид хоол хэмээн андуурч хор худал­дан ав­саар байна. Тий­мээс хор болсон хvнсний бvтээгдэхvvнээс татгалзья.Бид дараагийн дугаартаа хор болсон хvнсний нэмэлт бvтээгдэхvvнийг эмийн сангууд эм мэт сурталчлан зарж байгаа талаар хvргэх болно.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих