Apple компани дахин рекорд тогтоов
АНУ-ын технологийн салбартаа тэргүүлэгч компани Apple–ын хувьцааны үнэ цагт ойролцоогоор 120 ам.доллараар нэмэгдэж, тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ дэлхий даяарх компаниудын түүхэнд анх удаагаа 700 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо.
Харин АНУ-ын Exxon Mobil компанийн зах зээлийн үнэлгээ 300 тэрбум ам.долларыг давж, өрсөлдөгч компани Google-ээс хоёр дахин их болсноор хоёрдугаарт бичигджээ. Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсыг 2011 онд таалал төгссөний дараа түүнийг залгамжлагч Тим Күкийн ур чадварыг тойрсон элдэв эргэлзээнүүд энэ удаа бүр мөсөн ариллаа.
Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ загварын ухаалаг “IPhone-6” гар утас, ухаалаг цаг Apple Watch, цахим төлбөрийн систем Apple pay зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нь ихээхэн хүлээлт үүсгэж байсан юм. Судалгааны Factset фирмийн мэдээлж буйгаар зах зээл шинжээчдийн дөрөвний нэг нь Apple компанийн хувьцааг худалдан авахыг үйлчлүүлэгчдээ санал болгодог аж.
URL: