Хятадын уурхайд гал гарсны улмаас 24 хүн алль эрсэджээ
Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн уурхайн гүнд гал гарсны улмаас 24 уурхайчин амь эрсдэж, 54 хүн гэмтэж бэртжээ. Тус уурхайн оператор нь “Ляонины Фүшинийн нүүрсний корпорац” компани аж. Галын шалтгаан хараахан тодорхой бус байна. Харин тус компанийн мэдэгдсэнээр, аврах ажиллагаа дуусчээ.Хятад улсад хүний аминд хүрсэн уурхайн осол хамгийн их болдог. Тус улсад жилд хэдэн зуун уурхайчин ослоор амь үрэгддэг юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: